The Marshall Mathers LP 2
Загвар:Инфобокс хөгжмийн цомог
The Marshall Mathers LP 2 нь Америкийн реппер Эминэм-ийн найм дахь студийн цомог юм. Энэ нь 2013 оны 11 дүгээр сарын 05-нд Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-оос гарчээ. Энэхүү цомог нь Эминэмийн Web Entertainment-ийн шошготой хамгийн сүүлийн цомог юм. Мөн энэ нь түүний гурав дахь студийн цомог болох The Marshall Mathers LP (2000)-ийн үргэлжлэл болж байгаа юм. Цомгийг 2012-2013 онд хэд хэдэн продюсеруудтай хамтран бичсэн бөгөөд гүйцэтгэх продюсероор Доктор Дре, Рик Рубин нар ажилласан байна. Цомогт Скайлер Грей, Рианна, Кэндрик Ламар, Нэйт Рюсс нартай хамтарсан дуунууд багтжээ.
The Marshall Mathers LP-ийн үргэлжлэлийг хийх болсон санаа нь Эминэм цомгийнхоо ажлын эхний үе шатанд түүнд өмнөх үеийн цомгуудын дуунуудыг санагдуулам цөөн хэдэн дуу бичүүлсний дараа гарч ирсэн бөгөөд Эминэм үүнийг туршиж үзэхээр шийдэж, энэ нь томоохон эргэлт болсон юм. Энэ цомог нь арена рок, олд скүүл хип хоп дуунуудын нөлөөг авч, гол төлөв Бисти Бойс-ийн Licensed to Ill болон ЛЛ Күүл Ж-ийн Radio цомгуудаас санаа авсан бөгөөд энэ нь өмнөх цомгуудаас илүү минималист бүтээл болсон байна.
The Marshall Mathers LP 2 нь 2013 оны хамгийн их хүлээгдэж буй цомгуудын нэг байсан бөгөөд цомгийг Эминэм 2013 оны 08 дугаар сард болсон MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-ын үеэр цомгийн эхний сингл болох Berzerk дууны үзүүлбэрийн хамт танилцуулсан.
- Хоёр дахь синглээр Survival, гурав дахь синглээр Rap God нарыг гаргасан.
- Дөрөв дэх сингл Рианнатай хамтарсан The Monster дуу нь Billboard Hot 100-д нэгдүгээрт орсон.
- Эхний долоо хоногтоо 792,000 хувь борлогдож, АНУ-ын Billboard 200 жагсаалтын нэгдүгээр байранд орсон.
- 2014 онд цомгийн тав дахь синглээр дуучин Нэйт Рюсстэй хамтарсан Headlights дуу гарсан.
- 2015 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-д "Шилдэг реп цомог"-ийн төрөлд Эминэмд зургаа дахь удаагийн Грэммийн шагналыг авчирсан.
- 2017 оны 03 дугаар сард Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос quadruple platinum-аар баталгаажуулсан.
Энэ цомог шүүмжлэгчдээс эерэг үнэлгээг авч, Эминэмийн техникийн реп хийх чадвар, продакшны сонголтыг магтсан байна. Энэ нь Эминэмийн өмнөх гурван цомогтой харьцуулахад илүү сайжирсан бүтээл бөгөөд, оны шилдэг цомгуудын жагсаалтад багтжээ.
Дууны жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Стандарт хувилбар
| № | Нэр | Үргэлжлэх хугацаа |
|---|---|---|
| 1. | "Bad Guy" | 7:14 |
| 2. | "Parking Lot (Skit)" | 0:55 |
| 3. | "Rhyme or Reason" | 5:01 |
| 4. | "So Much Better" | 4:21 |
| 5. | "Survival" | 4:32 |
| 6. | "Legacy" | 4:56 |
| 7. | "Asshole (featuring Skylar Grey)" | 4:48 |
| 8. | "Berzerk" | 3:58 |
| 9. | "Rap God" | 6:03 |
| 10. | "Brainless" | 4:46 |
| 11. | "Stronger Than I Was" | 5:36 |
| 12. | "The Monster (featuring Rihanna)" | 4:10 |
| 13. | "So Far..." | 5:17 |
| 14. | "Love Game (featuring Kendrick Lamar)" | 4:56 |
| 15. | "Headlights (featuring Nate Ruess)" | 5:43 |
| 16. | "Evil Twin" | 5:56 |
Нийт үргэлжлэх хугацаа: |
78:28 | |
Люкс хувилбар (Нэмэлт диск)
| № | Нэр | Үргэлжлэх хугацаа |
|---|---|---|
| 1. | "Baby" | 4:23 |
| 2. | "Desperation (featuring Jamie N Commons)" | 3:56 |
| 3. | "Groundhog Day" | 4:53 |
| 4. | "Beautiful Pain (featuring Sia)" | 4:25 |
| 5. | "Wicked Ways" | 6:32 |
10 жилийн ойн дахин хэвлэлт
| № | Нэр | Үргэлжлэх хугацаа |
|---|---|---|
| 6. | "Don't Front (featuring Buckshot)" | 4:44 |
| 7. | "Survival (Instrumental)" | 4:32 |
| 8. | "Berzerk (Instrumental)" | 3:57 |
| 9. | "The Monster (Instrumental)" | 4:09 |
| 10. | "Rap God (Instrumental)" | 6:06 |
| 11. | "Headlights (Instrumental)" | 5:50 |
Нийт үргэлжлэх хугацаа: |
131:45 | |
Цомгийн гаргасан амжилт
[засварлах | кодоор засварлах]| Цомгийн нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад эзэлсэн байр | Борлуулалт | Гэрчилгээ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| АНУ | Австрали | Бельги | Канад | Дань | Франц | Герман | Шинэ Зеланд | Швецарь | Их Британи | ||||
| The Marshall Mathers LP 2 |
|
1 |
1 |
1 |
1 |
3 |
2 |
1 |
1 |
1 |
1 |
|
|