Wikipedia:Тулгын таван чулуу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Википедиагийн бүх дүрэм, зааврыг доорхи тулгын 5 чулуунд хураангуйлж болно.

BluePillar.svg Википедиа нь нэвтэрхий толь. Иймээс Википедиад Та өөрийн үзэл бодол, хувийн туршлага, өөрийн шинэ таамаглал, нийтэд зөвшөөрөгдөөгүй байгаа судалгааны шинэ үр дүн зэргийг бичиж болохгүй (Википедиа нь ... биш сэдвийг үзнэ үү).
 
GreenPillar.svg Аливаа мэдээлэлд Википедиа нь төвийг сахисан байр сууринаас хандана. Өөрөөр хэлбэл аливаа зүйлд та өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж, дүгнэлт битгий өгөөрэй.
 
YellowPillar.svg Википедиа нь чөлөөт агуулгатай хүн бүхэн хувь нэмрээ оруулж болох нээлттэй нэвтэрхий толь юм. Википедиа дахь бүх мэдээлэл, зураг, файлууд ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй тул хэн ч ашиглаж (хэрэглэж) болно. Хэн ч өөрчилж болно. Нөгөө талаас зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйлсийг Википедиад оруулж болохгүй. (Copyrights үзнэ үү).
 
OrangePillar.svg Википедиа нь багаар ажилладаг газар. Хэдий зарим зүйлс дээр санал зөрөлдсөн ч гэлээ ямар ч тохиолдолд Та бусад Хувь нэмэр оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой. Та бусдыг бүү доромжил, бусдын хийсэн засварт бүү эгдүүц. Бусадтай "засварын дайн" бүү хий (Засварын дайн гэдэг нь бусдын хийсэн засварыг үл зөвшөөрөн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцаахыг хэлнэ). Маш олон өгүүллийн агуулгыг хэдэн арван хүмүүс хэлэлцэж байгаа, тэд бие биендээ хүндэтгэлтэй ханддагийг байнга санаж яваарай. Үргэлж нээлттэй, эелдэг, бусадтай хамтран ажиллах чадвартай байгаарай.
 
RedPillar.svg Энд дурьдсан 4 дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй. Өөрөөр хэлбэл та алдаа гаргахаас бүү ай. Та алдаж болно. Таны алдааг бусад хүмүүс засаад л өгнө. Гэхдээ Таны хийсэн бүх зүйлс таны хойч, дараагийн үеийнхэнд зориулагдаж буй гэдгийг битгий мартаарай.

Тайлбар[засварлах]

Энэ хуудас нь Википедиагийн үндсэн зарчмуудыг тайлбарласан хуудас юм.

Мөн үзэх[засварлах]