XV Григори

XV Григори (латин. Gregorius PP. XV; энгийн ард нэр нь Алессандро Лүдовизи, итали. Alessandro Ludovisi; 1554 оны 1-р сарын 9-нд Болонья хотод төрсөн —1623 оны 7-р сарын 8-нд Ром хотод нас барсан) —1621 оны 2-р сарын 9-нөөс 1623 оны 7-р сарын 8-ны хооронд Ромын Пап лам байсан.
Алессандро Людовиси 1554 оны 1-р сарын 9-нд Болонья хотод Лүдовизи хэмээх алдарт язгууртны гэр бүлд төржээ. Түүний эцэг нь Помпео Лүдовизи, Самогги гүн, эх Камилла Бианчини нар байв. Тэрээр Ром дахь Иезуитийн нэрэмжит Ромын шашны коллежид боловсрол эзэмшсэн бөгөөд дараа нь 1575 онд Болонийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1612 онд Болонья хотын хамба ламаар томилогдсон байна.
Ромын пап V Паул 1621 оны 1-р сарын 28-нд нас барсны дараа Аллесандро Лүдовизи Ром руу явж Пап ламыг сонгох ажиллагаанд оролцож сонгогдоод шашны Григори нэр автлаа Болонья хот доо хамба лам байжээ.
Ромын Пап болсныхоо дараа тэрээр кардиналаар томилсон хорин таван настай хамаатан Людовико Лүдовизиг ивээн тэтгэж байжээ. Чухамдаа Людовико үндсэндээ авга ахынхаа өдөр тутмын ажлыг удирдаж эхэлсэн, учир нь ХV Григори 67 нас хүрээд хөгширч, бие муу учир ажлаа гүйцтгэх чадвар муу байсан юм.
ХV Григори 2 жил Пап ламын үүрэгт ажил гүйцэтгээд 1963 оны 7-р сарын 8-нд нас баржээ.