Аймак
Appearance
Нийт хүн ам | |
---|---|
ойролцоогоор 1.6 сая | |
Томоохон хүн амтай улсууд | |
Афганистан | 1,4 сая |
Иран | 209,000 |
Хэлнүүд | |
Аймак аялгуу | |
Шашин | |
Суннит | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Бусад Иран хэлтэн |
Аймак бол Баруун Афган, Ираны Хорасанд амьдардаг түрэг, монгол, иран холимог гаралтай үндэстэн юм. Тэдний Жемшид, Фирузкихи, Таймани овгууд илүү европжуу төрхтэй бол аймак хазара (хазара-и-кала-и-нау), теймури овгууд нилээн монголжуу төрхтэй, гэрт амьдардаг, соёлын хувьд монгол, түрэгтэй ихээхэн ойролцоо байдагаараа бусдаасаа ялгардаг. Иймээс аймак хазара , теймури овгуудыг монгол, түрэг аймгууд голчлон бүрэлдүүлсэн бололтой. Аймак гэх үг нь хөрш зэргэлдээх Төв Азийн түрэг хэлнээс (оимак) болон монгол хэлний аймаг гэх үгнүүдээс гаралтай бөгөөд утгын хувьд „овог“ буюу „овог аймаг“ гэсэн утгатай юм.
Афганистанд үндсэн Чахар-Аймак (дөрвөн аймак) бий. Чухал дөрвөн овогт:
- Аймак-Хазара (монгол гаралтай)
- Жамшеди (иран гаралтай)
- Фирузкихи (иран гаралтай)
- Таимани (иран гаралтай)