Алтан улс
Их Жинь улс | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1115–1234 | |||||||||||||||||||
Төлөв | Эзэнт гүрэн | ||||||||||||||||||
Нийслэл | |||||||||||||||||||
Нийтлэг хэл | Хятад хэл, Зүрчид хэл, Кидан хэл | ||||||||||||||||||
Шашин | |||||||||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||||||||
Эзэн хаан | |||||||||||||||||||
• 1115–1123 | Агуда (анхны) | ||||||||||||||||||
• 1161–1189 | Ванянь Ёо | ||||||||||||||||||
• 1234 | Ванянь Чэнлин (сүүлчийн) | ||||||||||||||||||
Түүхэн эрин | Дундад зууны Ази | ||||||||||||||||||
• Агуда хаан байгуулав | 1 сарын 28, 1115 | ||||||||||||||||||
• Ляо улсын мөхөл | 1125 | ||||||||||||||||||
• Хойд Сүн улсаас Бянлянг эзлэн авав | 1 сарын 9, 1127 | ||||||||||||||||||
• Монголчуудын түрэмгийлэл | 1211 | ||||||||||||||||||
2 сарын 9, 1234 | |||||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||||
1142 тоо. | 3610000 км2 | ||||||||||||||||||
1186 тоо. | 4750000 км2 | ||||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||||
• 1186 тоо.[1] | 53,000,000 | ||||||||||||||||||
Мөнгөний нэгж | Хятад зоос, Хятад мөнгө, ба цаасан мөнгө | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Өнөөдөр |
Алтан улс (зүрчин. Анчүнь гүрүн, Хятад: 金朝 Жинь чао, хоёул "алтан улс" хэмээх утгатай, Орос: Цзин), тодорхойгоор Зүрчидийн Алтан улс хэмээх нь 1125-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан улс юм. 17-р зуунд Чин улсыг байгуулсан Манж нарын өвөг дээдэс нь энэ Жүрчид болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]12-р зуунд умард Хятад болон Монголын нутагт ноёрхож байсан Хидан Улсын мэдэлд зарим Зүрчид овгийнхон байснаас гадна Хар мөрний умардад суугчид нь тусгаар байжээ. 1099 оноос тэдний дотроос нүүдэлчин аймгуудаа нэгтгэн цэрэг зэвсэг хуралдуулсан Агуда хэмээх баатар тодорч, Хидан Улстай удаа дараа байлдан дийлээд 1114 онд өөрийн биеийг хаанд өргөмжилж, улсын нэрийг Алтан хэмээжээ.[2] Түүнээс хойш Хидан Улстай удаа дараалан байлдаж, эцэстээ Хойд Сүн улстай эвсэн Хидан Улсыг дайлсаар 1125 онд Сүн улсын цэргээс урьтан Хидан Улсыг мөхөөж баруун зүг дутаалгаснаар Манжуур газар орныг нэгтгэжээ. 1123 онд Агуда нас барсны дараа түүний хүү Үчимэ ор сууж, Сүн улстай эвдрээд удаа дараа байлджээ. 1127 онд нийслэл Бяньжин хотыг эвдэж, эцэг хүү хоёр хааныг хэдэн мянган ард иргэд, эд эрдэнэс, улсын тамга зэргийг хамт олзлон одсоноор Умард Сүн улсын үеийг дуусгажээ. Харин Сүн улс умард нутгаа алдаж, өмнөх хааны 9-р хүү Өмнөд Сүн улсын хаан болжээ. 1135 онд Алтан улсын хаан Си Цзуныг хаан өргөмжлөх ёслолд Хабул хаан уригдан оролцсон ба түүнийг буцахад нь замаас нь баривчлахыг оролдсон мэдээ бий. Энэ үйл явдлаас үүдэн хоёр орны харилцаа хурцдаж хэд хэдэн удаа дайтжээ. Түүнээс хойш арав илүү жил байлдаж, 1141 оны хэлэлцээрээр Хуай мөрний өмнөдийг Сүн, умардыг Алтан улсынх гэж тохиролцжээ. 1142 онд Амбагай хааныг залгамжилсан Хотула хаан түүний өшөөг авахаар Алтан улсыг довтолсон ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй.
1206 онд Чингис хаан улсаа байгуулсны дараа 1211 онд эцэг өвгөдийн гэрээсийг биелүүлэхээр цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов.
Хоёр замаар их цэрэг хөдөлгөн нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Алтан улсын зарим мужийг эзлэн авахад найрамдахыг хүсч, их хэмжээний эд агуурсаар өргөл өгчээ. Гэвч Алтан улс амласан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим чухал газруудыг эзлэв. 1217 оны 8 дугаар сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв.
1234 онд Өгөдэй хаан, Чингис хааны гэрээсийг биелүүлж, Алтан улсыг бүрмөсөн эзлэн авснаар Алтан улс мөхжээ.
Газрын зураг
[засварлах | кодоор засварлах]-
Хэнтий аймаг, Баянхутаг сум, Сэрээн Хаалга (1196) бичээс
-
Шаньси Буддын шашны ханын
-
Уссурийск-Чулуун яст мэлхий
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Twitchett & Fairbank 1994, p. 40.
- ↑ А. Амар. Монголын товч түүх: 86-р тал. Улаанбаатар хот 1989
Өмнөх Хидан Улс Умард Сүн Улс |
Алтан улс 1115-1234 |
Дараах Их Монгол Улс |