Jump to content

Антонио Бандерас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Антонио Бандерас
Antonio Banderas
Антонио Бандерас 2009 онд
Антонио Бандерас 2009 онд
Бүтэн нэр Хосе Антонио Домингес Бандера
Иргэншил  Испани
Төрсөн огноо 1960 оны 8 сарын 10
Төрсөн газар МалагаИспани
Танил үе 1982—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил Жүжигчин, кино найруулагч, дуучин, гитарчин
Гавьяа шагнал Европын кино академийн шагнал

Хосе Антонио Домингес Бандера (Испани: José Antonio Domínguez Bandera, 1960 оны наймдугаар сарын 10, Малага) — Испанийн жүжигчин, найруулагч, дуучин. Испанийн алдарт кино найруулагч Педро Альмодоварын 1982 оны Хүслийн лабиринт (исп. Laberinto de pasiones), 1986 оны "Матадор" зэрэг бүтээлүүдээр танигдаж, 1990 оны «Хөлсний алуурчин» (1995), «Эвита» (1996), «Цус сорогчтой ярилцсан нь» (1994), «Филадельфи» (1993), «Десперадо» (1995), «Зорро» (1998) болон «Тагнуулч хүүхдүүд» (2001) кинонуудаар Холливудад байр сууриа батжуулсан билээ.

Хосе Антонио Домингес Бандера нь 1960 оны 8-р сарын 10-нд Испанийн өмнөд хэсэгт орших Малага хотод сургуулийн багш Ана Бандера Галлего (1933–2017), Испанийн Иргэний гвардийн офицер Хосе Домингес Прието (1920–2008) нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр Франсиско Хавьер хэмээх дүүтэй. Жүжигчин ээжийнхээ овгийг авсан байна.

Хүүхэд байхдаа Бандерас хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан, учир нь сургуульд байхдаа хөлбөмбөг нь түүний гол хоббигийн нэг байсан бөгөөд тэрээр маш их амжилтанд хүрсэн байв. Гэсэн хэдий ч хүү хөлөө хугалсны дараа түүний тэргүүлэх чиглэл өөрчлөгдсөн байна. 16 настайдаа тэрээр Малагагийн орон нутгийн театрын жүжигчдийн тоглосон "Үс" нэртэй мюзиклийг үзсэн. Энэ нь түүнд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул тэрээр жүжигчний сургуульд элсэн орж, хотын нэгэн театрын хамтлагт элссэн ажээ.

 Commons: Антонио Бандерас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан