Антониу Гутерреш
Антониу Мануэл де Оливейра Гутерреш (порт. António Manuel de Oliveira Guterres, 1949 оны 4 сарын 30-нд төрсөн) нь 2017 оны 1 сарын 1-нээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй, Португалын улс төрч, дипломатч хүн.
Тэрээр 1995-2002 онд Португалын ерөнхий сайдаар ажилласан, 1992-2002 онд тус улсын Социалист Намын ерөнхий нарийн бичгийн дарга байв. 1999-2005 онд Социалист Интернационалын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2005 онд НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссараар томилогдон, 2015 оныг дуустал ажиллажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Антониу Гутерреш 1949 онд Лиссабонд төрсөн. Түүний эцэг эх Виржилиу Диас Гутерриш (1913-2009), Хилда Кандида де Оливейра (1923 онд төрсөн) нар португалийн Фундана (Кастело Бранко дүүрэг) хотоос гаралтай. Тэрээр нэр хүндтэй Камоес дунд сургуульд суралцсан. 1965 онд тэрээр Португалийн шилдэг сурагчаар тодорч, Үндэсний лицей шагналыг (Prémio Nacional dos Liceus) хүртэж байжээ. Дараа нь тэрээр Дээд техникийн дээд сургуульд элсэн орж, физик, электрон инженерийн чиглэлээр суралцжээ. Оюутан байхдаа тэрээр католик залуучуудын хөдөлгөөнтэй холбоотой байв. 1971 онд дээд сургуулиа төгсөөд харилцаа холбооны системийн онолын хичээл заадаг байжээ.
1974 онд тэрээр улс төрд орохоор шийдэж, Португалийн Социалист намд элсэв. Баруун жигүүрийн дарангуйлагч Марсело Каэтано-г түлхэн унагасан "Улаан лишний" хувьсгалын дараа багшлахаа больж өөрийгөө бүхэлд нь улс төрд зориулжээ. 1976-1992 онд Гутерриш Португалийн парламентад Кастело Бранког төлөөлж байв. Тэрээр тус улсыг Европын Эдийн засгийн нийгэмлэгт элсүүлэх хэлэлцээрт оролцогчдын бүлгийн гишүүн байсан бөгөөд 1991 онд Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Португалийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг байв.
1992-2002 онуудад А.Гутерреш Португалийн Социалист намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.
Түүний удирдсан нам 1995 оны парламентын сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч Соареш түүнд Засгийн газар байгуулахыг даатгажээ. Гутерреш 1995-2002 онд Португалийн Засгийн газрыг тэргүүлсэн байна.
Тэрээр 2016 оны зун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд нэр дэвшсэн. 2016 оны 10-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг сонгох санал хураалтаар Гутерреш ялалт байгуулсныг зарлав. 2016 оны 10-р сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Гутеррешийг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сонгосон. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нд албан тушаалдаа орсон. 2021 оны долдугаар сард тэрээр хоёр дахь удаагаа сонгогдож 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж байна.
2022 оны 8-р сарын 8-11-нд Монгол улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар албан ёсоор айлчилсан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- Португалын ерөнхий сайд
- Бүгд Найрамдах Улсын Чуулганы гишүүн
- НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
- Португалын Социалист Намын гишүүн
- Алдрын одон шагналтан (их загалмай)
- Ацтекийн Бүргэд одон шагналтан (их загалмай)
- Зүүн Тимор одон шагналтан
- Карлын шагналтан
- Леопольдын одон шагналтан (их загалмай)
- Мандах Нар одон шагналтан
- Португалын Христийн одон шагналтан (их загалмай)
- Румыны Од шагналтан (их загалмай)
- Бүгд Найрамдах Польшийн Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Францын Үндэсний Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Өмнөдийн Загалмай Үндэсний одон шагналтан (их загалмай)
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Лиссабоны хүн
- Португалчууд
- 1949 онд төрсөн