Jump to content

Апартеид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Апартейд нь арьсны үзэлтнүүд засгийн эрхийг нь барьж байгаа улсын хүмүүсийн бие биеэ арьс өнгөний үзлээр нь ялгаварлан дарангуйлагч төр юм. Энэхүү дарангуйлагч төрийн үндэс нь арьсны үзэл буюу дээд гэж нэрлэгдсэн европ арьстан нь бусад доод гэх бусад арьстангуудаас илүү ухаан болон бусад зүйлээр илүү чадварлаг тийм учраас бусдыг захирах бүрэн эрхтэй гэдэг үзэл юм. Дэлхийд апартейд дэглэмийн албан ёсны сүүлийн улс нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс байсан ба тухай улсад 1994 он хүртэл оршин тогтносон гэж үздэг. Хүн төрөлхтөний түүхэнд арьсны үзэл, апартейд дэглэм нь эртнээс түүхийн гүн уламжлал, үндэстэй хөгжсөн байдаг, нийгмийн хамгийн эмзэг асуудал юм. Америкийн иргэний дайн нь боолчлолыг халах зорилгоор болсон гэдэг ч жинхэнэ үнэн шалтгаан нь арьсны үзэл дээр суурилсан байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн АНУ-д арьсны үзэл нийтэд өргөн байдаг ба үүнийг албан ёсоор ил мэдээлдэггүй нууж байдаг. Дэлхийн хоёрдугаар дайныг үүсгэгч нацист буюу фашист германы үзэл суртлын үндэс нь арий буюу жинхэнэ герман болох норд төрх бүхий цэвэр герман цус бүхий арий арьстангууд дэлхийн бусад үндэстэнээс дээд гаралтай гэсэн арьсны үзэл дээр суурилсан байдаг. Арьсны үзлийн өнөөдрийн шинжлэх ухааны хувьд суурь болгон авч үздэг үндэслэл нь дэлхийд тархан сууж, амьдарч байгаа хүн төрөлхтөн үндсэн гурван арьстай байдаг ба арьсны өнгө нь тухайн хүний цусны бүлэгтэй шууд холбоотой байдагтай холбон тайлбарласан байдаг. Арьсны үзэл болон түүнийг баримтлагч арьсны үзэлтэнүүд өнөөдөр амь бөхтэй оршиж байгаа ба ялангуяа манай хойт хөрш ОХУ-д "орос орон зөвхөн орoсуудад" гэх мэт уриа лоозонгоор халхавчилсан арьсны үзэлтэнүүд ази гаралтай шар арьстануудын эсрэг ил болон далд байдлаар хүчирхийлэл хийж байдаг. Ер нь европ буюу цагаан арьстан нь бүхнээс дээгүүр гэдэг арьсны үзэл нь европын улс орнууд болон АНУ, Австрали, Канад зэрэг европ үндэстнүүд голлосон улсуудад түгээмэл байдаг ба энэ тухай мэдээллийг төдийлөн ил нийтэд гаргадаггүй, нууж байдаг онцлогтой. Ийм байдал нь тухай хүнийг ажилд авах, сургуульд орох гм зүйл дээр албан бусаар тухайн хувь хүний үзэл бодол байдлаар илэрхийлэгддэг.