Баримтат гэрэл зураг
Баримтат гэрэл зураг нь ихэнхдээ өдөр тутмын амьдрал, түүхэн үйл явдал болон түүхтэй холбоотой энэ хоёр асуудал хоёулаа чухал ач холбогдолтой бөгөөд хүрээлэн буй орчин, он цагийн үйл явдлуудыг авдаг гэрэл зургийн нэлээд алдартай хэлбэр юм. Баримтат гэрэл зургийг ерөнхийдөө л мэргэжлийн гэрэл зурагчид, бодит амьдралын сурвалжилга болгож авах бөгөөд эрдэм шинжилгээ судалгаа эсвэл уран бүтээлч, сонирхогчид ч авах нь бий.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Баримтат гэрэл зураг, тусгай буй зүйл болон иргэн ч бай, алдартан ч бай тухайн хүний хөрөг зураг, гэрэл зургийг "үнэн бодитой, шударга байхаас гадна ёс зүйтэй хандах" зэрэг шаардлагыг тавьж байдаг онцлогтой. Ердийн нэг тас няс хийлгэж дардаг гэрэл зурагнаас гагцхүү дээрх шаардлагаар ялгарч байдаг. Иймд баримтат гэрэл зураг нь гэрэл зургийн болоод гэрэл зургийн сэтгүүл зүйн маш чухал хэлбэрт ордог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Гэрэл зураг нь XX зууны эхэн үе хүртэл баримт болж чадаж байсан юм. Энэ нь гэрэл зургийн камерийн түүхэн хөгжил, техникийн шинж чанартай салшгүй холбоотой юм. Сэтгүүл зүй үүсэж хөгжсөн цагаас зураг, гэрэл зураг нь баримт нягтлах буюу баримтжуулалтын хувьд чухал байр суурьтай байж ирсэн. Тиймээс сэтгүүлзүйн төрөлд гэрэл зургийн сэтгүүл зүй, гэрэл зургийн сэтгүүл зүйд баримтат гэрэл зураг гэх жанр бий болжээ.
Орчин үед баримтат гэрэл зураг нь нийгмийн баримтат гэрэл зураг гэх зэргээр баяжсан.
Монголд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсад баримтат гэрэл зураг хөгжөөд ная гаруй жилийн нүүрийг үзэж байна.