Бугатти

Бугатти
Logo
Эрх зүйн хэлбэр Хөрөнгө оруулалтын компани
Үүсгэн байгуулагдсан 1909
Үйл ажиллагаагаа зогсоосон 1963
Төв байр Мольсем,
ФранцФранц Франц
Удирдлага Этторе Бугатти (1909–1947)
Роланд Бугатти (1947–1963)
Салбар Автомашин үйлдвэрлэгч

Бугатти нь Эльзасын Мольсемд байршилтай байсан урьдны автомашин үйлдвэрлэгч юм. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Этторе Бугатти. 1909 оноос 1963 он хүртэл үйлдвэрлэлт явуулсан байна.

Бугаттигийн үйлдвэрлэсэн автомашинууд нь тухайн үедээ хамгийн өндөр амжилт гаргасан уралдааны тэрэг байснаас гадна хамгийн сайн, хамгийн тансаг спорт болон лимузин загварын автомашинд тооцогддог байсан учраас энэхүү маркийг домог болгосон юм. Анхны баригдсан үйлдвэр нь дэлхийн хоёрдугаар дайны дараа хаагджээ. Түүнээс хойш хоёр удаа шинээр сэргээсэн. Эхлээд 1987 онд бизнесмэн Романо Артиоли Бугатти Автомобили Спа-г Италид үүсгэн байгуулав. 1998 онд Фолксваген концерн дизайн болон маркийн эрхийг нь эзэмшлээ болгон авчээ. Түүнээс хойш Бугатти Автомобилес С.А.С нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бугатти – Викимедиа дуу дүрсний сан