Жючуань
Appearance
Жючуань (Хятад: 酒泉市 - jiǔquán shì; Англи: Jiuquan) — БНХАУ-ын Ганьсү мужийн харьяа тойргийн энтэй хот. Засаг захиргааны нэгж зүйлээрээ хот гэгдэвч үнэндээ Ганьсү мужийнхаа умар захад байх, харьцангуй хөдөө маягийн 191,342 км2 талбай бүхий өргөн уудам газар нутаг юм. 2010 онд 1,095,947 хүн оршин сууж байв.
Умард захаараа Монгол Улсын Говь-Алтай аймагтай хиллэж, бусад талаар улсынхаа Ганьсү мужийн бусад нутаг, Өвөр Монгол, Хөхнуур муж, Шинжааны нутагтай хаяа залгадаг.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]# | Нэр | Орос | Хятад | Хүн ам (2004 он) |
---|---|---|---|---|
1 | Сүжоу дүүрэг | Сучжоу | 肃州区 - Sùzhōu Qū | 350,000 |
2 | Юймэнь хот | Юймэнь | 玉门市 - Yùmén Shì | 170,000 |
3 | Дуньхуан хот | Дуньхуан | 敦煌市 - Dūnhuáng Shì | 140,000 |
4 | Жинта шянь | Цзиньта | 金塔县 - Jīntǎ Xiàn | 140,000 |
5 | Гуажоу шянь | Гуачжоу | 瓜州县 - Guāzhōu Xiàn | 90,000 |
6 | Сүбэй шянь (Монголын ө.з) |
Субэй | 肃北蒙古族 自治县 Sùběi Měnggǔzú Zìzhìxiàn |
10,000 |
7 | Аксай шянь (Казахын ө.з) |
Аксай | 阿克塞哈萨克族 自治县 Ākèsài Hāsàkèzú Zìzhìxiàn |
10,000 |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Jiuquan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан