Jump to content

Иоханнэс Гутэнбэрг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Иоханнэс Гутэнбэрг (Герман: Johannes Gensfleisch zur Laden zum Gutenberg; 1398 он орчим төрж 1468 оны 2 дугаар сарын 3-нд нас барсан) нь 1439 онд Европт анх удаа үсэг тус бүрийг цуглуулж хэвлэх аргыг анх хэрэглэсэн, дэлхийд анх удаа механик хэвлэлийн суурь машин зохион бүтээсэн Германы алтны дархан, хэвлэгч юм. Түүний томоохон бүтээл болох Гутэнбэргийн Библь нь (42 мөрт Библи гэдэг) гоо зүй, техникийн чанараараа өндрөөр үнэлдэг байна.

Үсэг тус бүрийг цуглуулах аргыг хэрэглэснээр Европын ном хэвлэлийн гол арга байсан гар бичмэл, болон модон барын хэвлэлийн аргыг халж, Европын ном хэвлэлийн салбарт хувьсгал хийсэн байна. Гутэнбэргийн хэвлэлийн шинэ технологи Европт түргэн дэлгэрч, Европын Сэргэн мандалтад түлхэц өгсөн нэгэн хүчин зүйл болжээ. Үүгээрээ Гутэнбэрг олон нийтэд алдартай хүн болжээ. Тухайлбал 1999 онд "A&E Network" түүнийг Мянганы хүн гэж тооцсон бол 1997 онд "Time–Life" сэтгүүл Гутэнбэргийн зохион бүтээсэн хэвлэлийн машиныг хоёрдахь мянганы хамгийн чухал нээлт гэж сонгосон юм.

 Commons: Johannes Gutenberg – Викимедиа зураг, бичлэг, дууны сан