Jump to content

Канадын төрийн далбаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Канад Улсын Төрийн далбаа
Maple Leaf Flag/l'Unifolié



Далбааг таних тэмдэг: Худалдааны далбаа хуурай газрын, худалдаа ба төрийн албаны далбаа тэнгисийн?
Талуудын харьцаа: 1:2
Албан ёсоор хэрэглэсэн: 1965 оны 2-р сарын 15

Канад Улсын Төрийн далбаа (Англи: Maple Leaf Flag "Агч модны навчит далбаа", Франц: l’Unifolié "Нэг навчит") нь 1965 оны хоёрдугаар сарын 15-нд хамгийн анх мандуулсан төрийн далбаа юм.

Энэ төрийн далбааг хэрэглэхээс өмнө Их Британийн Улаан Тугны (Англи: Red Ensign) өөр өөр хувилбарыг, Канадын төрийн сүлдийг далбааны хийсэх талд нь нэмж оруулан ашиглаж байв.

Төрийн далбааны хийц

[засварлах | кодоор засварлах]
Систем Улаан Цагаан
Pantone Red 032 White
RGB 255, 0, 0 255, 255, 255
CMYK 0-100-100-0 0-0-0-0
HTML #FF0000 #FFFFFF

Төрийн далбаагаа «улаан баганаар хашигдсан канадын мөнгөн багана дээр улаан агч модны навч» хэмээн тодорхойлжээ.[1] Канадад ихээр байдаг агч мод нь тус улсын экпортын гол бүтээгдэхүүний нэг болдог бөгөөд навчийг далбаа дээр 11 үзүүртэй дүрсэлдэг байна. Гурван судал бүхий төрийн далбааны голын цагаан багана нь квадрат хэлбэртэй төв элемент бөгөөд түүний хоёр талын улаан хэсгүүд нь энэ цагаан баганын яг талтай тэнцэх өргөнтэй байна. Далбааны өргөн нь өндрөөсөө яг хоёр дахин урт байдаг.

Цагаан талбар дээр нь 11 үзүүртэй, улаан өнгөт чихрийн агч модны навчийг дүрсэлсэн байдаг. Угтаа тус агч модны навч 11 биш 23 үзүүртэй байдаг нь энэхүү дүрслэл байгаль дээрх бодит навчны дүрс биш юм. Жишээ нь Австралийн төрийн далбааны «Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн Од» нь тус улсын холбооны муж улсуудын тоог илэрхийлэх бол Канадын навчны үзүүрийн 11 гэсэн тоо нь ямар нэг утга агуулдаггүй байна. Хуучны хэд хэдэн төрийн далбаан дээрх агч модны навч нь 13 эсвэл 15 үзүүртэй бас байсан байдаг. Өнөөгийн хэрэглэж буй хэлбэрийн дизайныг сонгохдоо салхин сувагт оруулан туршиж байж сонгосон байдаг бөгөөд үүний учир нь ямар хувилбар нь хүчтэй салхинд хамгийн үзэмжтэй харагдаж байгааг нь тогтоосон хэрэг байв.[2]

Далбааны хоёр захын улаан өнгө нь номхон далай ба атлантын далайг бэлгэддэг аж. Харин цагаан өнгө нь арктикийн цасыг бэлгэднэ. Мөн түүнчлэн улаан өнгө бас дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн канад цэргүүдийн дурсгалд зориулагдсан байдаг.

18-р зууны эхээр агчийн навч нь канадын байгаль ба хүрээлэн буй орчны бэлгэдэл болон бий болжээ. Тухайн үеийн Канадын төрийн сүлдэнд ч бас агчийн навч нь цорын ганц бэлгэдэл болон орсон байдаг байв. 1921 онд V Георг хан Канадын төрийн далбааны өнгийг тогтоосон ба чингэхдээ улааныг нь Английн төрийн далбааны Гэгээн Георгийн загалмайнаас, цагааныг нь VII Карл ханы далбааны өнгөнөөс уламжлуулан авчээ.

 Commons: Канадын төрийн далбаа – Викимедиа дуу дүрсний сан
  1. Gules on a Canadian pale argent a maple leaf of the first (англ.)/gueules sur pal argent canadien, une feuille d'érable de la première couleur. (фр.) Emblems of Canada, 2008-03-25
  2. Canadian flag, writings by Matheson Flags Of The World, нийтлэгдсэн 2007-02-10, хандсан 2008-07-21 (англиар).