Клавдий Птолемей
Харагдац
Клавдий Птолемей нь эртний грекийн математикч, одон оронч, газар зүйч, зурхайч, яруу найрагч юм. Тэрээр Ромын эзэнт гүрний харьяаны Египет дэх муж Александриа хотод МЭ 100-168 онд амьдарч байсан. Птолмей нь ирээдүйн соёл иргэншилд чухал нөлөө үзүүлсэн хэд хэдэн шинжлэх ухааны бүтээлийг туурвижээ. Түүний бүтээлүүд нь дараа үед Визант, Ислам, Европын шинжлэх ухааны судлагаануудад баггүй нөлөө үзүүлжээ. Анхны бүтээл нь одон орны судалгааны ном Алмагест байсан мөн анхандаа Математикийн Ухааны Судалгаа (Μαθηματικὴ Σύνταξις, Mathēmatikē Syntaxis) нэртэй байсан, удаах нь газарзүйн, гурав дах нь зурхайн судалгааны ном байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Клавдий Птолемей – Викимедиа зургийн сан