Jump to content

Кэбэк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кэбэк
Франц: Québec
Англи: Quebec[1]

Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Уриа: Франц: Je me souviens
(Би санана)
Кэбэк-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Кэбэк хот
Хамгийн том хот Монреаль
Хамгийн том метрополитан бүс Их Монреалийн Бүс
Албан ёсны хэлнүүд Франц хэл [2]
Засгийн газар
Дэд захирагч Мишель Доён
Ерөнхий сайд Франсуа Лего (CAQ)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 75
Сенат дахь суудал 24
Канадын Холбоо 1871 оны долдугаар сарын 1 (1)
Нутаг дэвсгэр  2-д
Нийт 1,542,056 км2
Хуурай газар 1,365,128 км2
Ус (%) 176,928 км2 (11.5%)
Хүн ам  2-д
Нийт (2008) 7,744,530 (тооцоо)[3]
Нягтшил 5.63/км2
ДНБ  2-д
Нийт (2006) C$285.158 тэрбум[4]
Нэг хүнд ногдох C$37,278 (10)
Товчлол
Шуудангийн QC[5]
ISO 3166-2 CA-QC
Цагийн бүс −5, −4
Шуудангийн кодын эхний үсэг G, H, J
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Америк цахилдаг[6]
 - Мод Шар хус
 - Шувуу Цасны ууль
Вэбсайт www.gouv.qc.ca
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Кэбэк (Франц хэл: Québec[1] мөн Күэбэк гэж дууддаг) - Төв Канадын муж юм.[7] Кэбэк нь Канадын франц хэлт хүн ам нь олонхи байдаг тул франц хэл нь мужийн түвшинд албан ёсны хэл болох цорын ганц муж юм. Францын уламжлалын бусад элемент, тухайлбал иргэний эрх зүйн тогтолцоо Кэбэкт хүчтэй хэвээр байдаг.

Мужийн улс төрд Кэбэкийн үндэсний үзэл том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мужийн гурван гол улс төрийн нам Кэбэкийн өөртөө засах эрхийг улам өргөжүүлж, Кэбэкчүүдийг тусдаа үндэстэн гэж хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг.[8] Кэбэкийн бүрэн эрхт байдлын хөдөлгөөний засгийн газрууд 1980, 1995 онд Кэбэкийн тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулж байсан бөгөөд Канадын Нийтийн Танхим "Кэбэкуаг (Québécois) Канадын доторхи үндэстэн" гэж хүлээн зөвшөөрсөн Кэбэкуа үндэстний саналыг баталжээ.[9][10]

Кэбэк нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр Канадын хамгийн том муж бөгөөд хоёрдахь том засаг захиргааны нэгж юм. Зөвхөн Нунавут л Кэбэкээс том билээ. Тус муж нь баруун талаараа Онтарио муж, Жэймс булан, Хадсон булангаар, хойд талаараа Хадсон хоолой, Унгава булангаар, зүүн талаараа Сент Лоренсийн булан, Ньюфаундленд ба Лабрадор, Нью-Брансвик мужуудаар тус тус хүрээлэгдсэн. Кэбэк өмнө талаараа АНУ-ын Мэн, Нью-Хэмпшир, Вермонт, Нью-Йорк муж улсуудтай хил залгадаг. Түүнчлэн Нунавут, Принс Эдвардын Арал, Нова Скотиатай далайгаар хиллэдэг.

Кэбэк нь хүн амаар Онтариогийн дараа хоёрт ордог. Оршин суугчдын ихэнх нь тус мужийн хамгийн том хот болох Монреал хот болон нийслэл Кэбэк хотын хооронд Гэгээн Лоренсийн голын ойр орчмын хотуудад суудаг. Англи хэлтэй иргэд болон англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Монреальд төвлөрдөг боловч Утауаис, зүүн хотууд болон Гаспе хойгийн бүс нутгаар англи хэлтнүүд бас байдаг. Мужийн төв ба хойд хэсэгт хүн ам сийрүү, гол төлөв уугуул иргэд амьдардаг.

Кэбэк байгалийн баялаг ихтэй бөгөөд энэ нь тус мужийн эдийн засгийн гол тулгуур болдгоос гадна агаар, сансрын салбар, мэдээлэл, харилцаа холбооны технологи, биотехнологи, эмийн үйлдвэрлэл зэрэг мэдлэгийн салбарууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.[11]

  1. 1.0 1.1 According to the Canadian government, Québec (with the acute accent) is the official name in French and Quebec (without the accent) is the province's official name in English; the name is one of 81 locales of pan-Canadian significance with official forms in both languages. In this system, the official name of the capital is Québec in both official languages. The Quebec government renders both names as Québec in both languages.
  2. "Titre I – Le statut de la langue française – Chapitre I – La langue officielle du Québec". Archived from the original on 2006-12-11. Татаж авсан: 2008-10-03.
  3. Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
  4. Gross domestic product, expenditure-based, by province and territory
  5. Addressing Guidelines from Canada Post
  6. "National Flag and Emblems". Services Québec. Archived from the original on 2011-07-20. Татаж авсан: 2008-03-09.
  7. Кэбэк нь Канадын зүүн хагаст оршдог боловч түүх, улс төрийн хувьд Төв Канадад багтаж явдаг
  8. "Votes and Proceedings Thursday, 30 October 2003 – No. 19". National Assembly of Quebec. 2003-10-30. Archived from the original on 2008-04-24. Татаж авсан: 2008-10-03.
  9. "Routine Proceedings: The Québécois". Hansard of 39th Parliament, 1st Session; No. 087. Parliament of Canada. 2006-11-22. Татаж авсан: 2008-04-30.
  10. "Government Orders: The Québécois". Hansard of 39th Parliament, 1st Session; No. 087. Parliament of Canada. 2006-11-27. Татаж авсан: 2008-04-30.
  11. Poitras, François (2004-01). "Regional Economies Special Report Micro-Economic Policy Analysis" (PDF). Industry Canada. Татаж авсан: 2008-05-15. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  • Armony, Victor (2007). Le Québec expliqué aux immigrants. Montréal, VLB Éditeur, 208 pages, ISBN 978-2-89005-985-6.
  • Lacoursière, Jacques, Jean Provencher et Denis Vaugeois (2000). Canada-Québec 1534–2000. Sillery, Septentrion. 591 pages, (ISBN 2-89448-156-X)
  • Jacques Lacoursière, Histoire du Québec, Des origines à nos jours, Édition Nouveau Monde, 2005, ISBN 2-84736-113-8
  • Linteau, Paul-André (1989). Histoire du Québec contemporain – Volume 1; De la Confédération à la crise (1867–1929), Histoire, coll. «Boréal Compact» n° 14, 758 pages, (ISBN 2-89052-297-8)
  • Linteau, Paul-André (1989). Histoire du Québec contemporain – Volume 2; Le Québec depuis 1930, Histoire, coll. «Boréal Compact» n° 15, 834 pages, (ISBN 2-89052-298-5)
  • Québec. Institut de la statistique du Québec (2007). Le Québec chiffres en main, édition 2007[pdf]. 56 pages, (ISBN 2-550-49444-7)
  • Venne, Michel (dir.) (2006). L'annuaire du Québec 2007. Montréal, Fides. 455 pages, (ISBN 2-7621-2746-7)
 Commons: Quebec – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Түүх