Jump to content

Лосолын Бямбажаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бэсүд овогтой Лосолын Бямбажаргал (1964 оны 11-р сарын 7-нд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод төрсөн)-Монголын физикч, улс төрч.

Алтай хотын 1 арван жилийн сургууль,Эрхүү хотын Улсын их сургуулийн өдрийн ангийг онолын физикч, оройн ангийг философич мэргэжлээр тус тус төгссөн.

1987-1989 онуудад Ховд дахь УБДС-д багш.

1989-1992 онуудад ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан.

1982-1999 онуудад МСДН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга.

1999-2000 онуудад Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Сангийн сайдын зөвлөх.

2000-2008 онуудад Дээд Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.

Монголын Цөм Цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. Судалгааны үндсэн чиглэл нь сансарын туяаны хэт их энерги бүхий мюон, нейтриногийн урсгал.