Луанг Прабанг
Луанг Прабанг суурин* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Луанг Прабангт орших хааны ордны нэг хэсэг. Буддын сүм | |
Улс | Лаос |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iv, v |
Дугаар | 479 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1995 (19-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Луанг Прабанг буюу Шиенг Донг Шиенг Тонг (Лао хэл:ຫລວງພະບາງ) нь Лаосын умард нутгийн төв хэсгийн Луангпрабанг мужийн нийслэл хот юм. Лаосын умард уулархаг нутагт Меконг мөрөн, Кан голуудын бэлчир дээр нийслэл Вьентьян хотоос 425 км зайтай, далайн түвшнээс 700 м өндөрт оршдог. 55 орчим мянган хүн амтай Лаосын 3 дахь том хот бөгөөд гадаадын жуулчдын заавал очдог газрын нэг юм. Энэ хот нь эртний хаант улсын нийслэл хот байсан бөгөөд 1975 онд коммунистуудад эзлэгдэх хүртэл Лаосын хаант улсын засгийн газар болон хааны ордон Луангпрабангд байрлаж байв.
Луанг Прабанг нь анхандаа Муанг Суа гэсэн нэртэй байсан бөгөөд МЭ 698 онд Тай хунтайж Хун Ло үндэслэсэн гэж үздэг. Удалгүй Нан Чаогийн бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд VIII зууны үед Меконгийн хөндийд оршиж байсан Нан Чаогийн түшмэг улсын нийслэл болжээ.
Умар зүгт газар нутгаа тэлэх болсон Кхмерийн эзэнт гүрний хаан Индраварман I дээд Меконгийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Нан Чао, Тай, Кхмерийн эзэнт гүрнүүдийн ээлжилсэн эзэмшилд байсан уг нутаг 1707 онд Лан Шангийг уналтыг даган Луанг Прабанг хэмээх шинэ хаант улсыг үүсгэжээ. Францын бүрэлдэхүүнд багтах болсон Лаосын хаант улсын нийслэл нь Луанг Прабанг болов. Үнэн хэрэг дээрээ уг хаант улс нь ямар нэг эрх мэдэлгүй бэлгэдлийн шинж чанартай байжээ.
Лаос улс тусгаар тогтнолоо зарлахад Луанг Прабангийн хаан Сисаванг Вонг Лаосын хаант улсын төрийн тэргүүн болжээ. Луанг Прабангт уг хотыг үндэслэгч Хун Ло, Лан Шангийг үндэслэгч Луанг Прабангийн хун тайж Фа Нгум, Францын эзэмшлийн үеийн хаан Оун Хам, Францын ноёрхолын сүүлчийн хаан Хам Соук, тусгаар улсын анхны хаан Сисаванг Вонг нарын дурсгалд зориулсан ордон сүмүүд байдаг.
Мөн энэ нутагт түүх, уран барилгын төдийгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн байдаг. Куанг Си хүрхрээ, Пак Оу агуй гэх мэт алдартай тогтоцууд байдаг.
Нэр
[засварлах | кодоор засварлах]«Луангпрабанг» гэсэн нэр лаос хэлээр гурван үгнээс бүрдсэн гэж үздэг. «Луанг -Хааны», «пха» -бурхан Будда», «банг -алтан" гэсэн лаос үг юм. “Хааны алтан Бурхан” гэж орчуулдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Луангпрабанг анх Муанг Суа гэсэн нэртэй байсан бөгөөд МЭ 698 онд Тай хунтайж Хун Ло үндсэлсэн гэж үздэг байна. Удалгүй Нан Чаогийн бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд VIII зууны үед Меконгийн хөндийд оршиж байсан Нан Чаогийн түшмэг улсын нийслэл болж байсан түүхтэй.
МЭ 600 оны үед умар зүгт газар нутгаа тэлэх болсон Кхмерийн эзэнт гүрний хаан Индраварман I дээд Меконгийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Энэ үед Нан Чао, Тай, Кхмерийн эзэнт гүрнүүдийн ээлжилсэн эзэмшилд байсан уг нутаг 1707 онд Лансанг Улс задарч Луангпрабанг хэмээх шинэ хаант улсыг үүсгэжээ. 1893 онд Францын бүрэлдэхүүнд багтах болсон бэлэгдлийн шинжтэй Лаосын Вант Улсын нийслэл нь Луангпрабанг болж байжээ.
Лаос улс 1945 онд тусгаар тогтнолоо зарлахад Луангпрабангийн хаан Сисаванг Вонг Лаосын Вант Улсын төрийн тэргүүн болжээ. Өнөөдөр Луангпрабанг хотод уг хотыг үндэслэгч Хун Ло, Лансангийг үндэслэгч Луангпрабангийн хунтайж Фа Нгум, Францын эзэмшлийн үеийн хаан Оун Хам, Францын ноёрхлын сүүлчийн хаан Хам Соук, тусгаар улсын анхны хаан Сисаванг Вонг нарын дурсгалд зориулсан ордон сүмүүд байдаг.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Тус хотыг Лаосын аялал жуулчлалын төв гэж үздэг бөгөөд авсаархан, сонирхолтой, тав тухтай хот юм. Луангпрабанг хотод үзэх зүйл олон байдаг. Юуны өмнө хотоос холгүй Кунг Си хэмээх олон шатлалтай болон хэд хэдэн байгалийн гайхамшигт усан хүрхрээ юм. Энэ хотын бас нэгэн онцлог бол авсаархан жижиг хот боловч алтан орой бүхий олон тооны үйл ажиллагаатай сүм хийдүүд байдаг. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн лам нарыг хооллох ёс байдаг /нэг ёсны өргөл барьж буй хэрэг юм/. Өглөө эртлэн босч гудамж дагуу Бурхны шашны сүсэгтэн олон цувран сууж, хотын хэдэн зуун лам нарт өргөл хэлбэрээр хоол, хүнсний зүйл (голдуу жимс, будаа тэргүүтэн байдаг) тараадаг заншил өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нь жуулчдын сонирхолыг ихээр татдаг ажээ. Мөн хотоос холгүй хэд хэдэн зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг жуулчид 20 минут унахад 15 ам.доллар орчим болдог байна. Үүнээс гадна Хааны ордон болон хотыг бүхэлд нь алган дээр байгаа мэтээр харах боломжтой Пху Си уул буюу өндөрлөг юм. Орой үдэш хотын гудамжаар олон тооны жижиг тухтай зоогийн газруудад төрөл бүрийн европ, ази болон лаос хоолоор үйлчилдэг.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Лаосын эртний нийслэл болох уг хотыг гадны жуулчид ихээр сонирхдог тул олон улсын нисэх онгоцны буудалтай байдаг. Уг нисэх онгоцны буудлаас Лаосын нийслэл Вьентьян, хөрш Тайландын Бангкок, Хятадын Куньминь, Вьетнамын Ханой зэрэг хотууд руу шууд олон улсын нислэг үйлддэг байна.
Үүнээс гадна Вьентьян- Луангпрабанг хотуудын хооронд уулын орой хэрэн ороосон замаар 20 ам.доллараар 10 орчим цаг явж хүрдэг автобус үйлчилдэг байна. Мөн Луангпрабанг-Тайландын хилийн боомтын Хуайсай хотын хооронд автобус, усан онгоц /замдаа буудалд хоноглдог Меконг мөрнөөр/ цагийн хуваариар аялдаг байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Cartes postales du Laos (french website)
- Luangprabang-laos.com (French website and soon in English)