Jump to content

Кхмерийн эзэнт гүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кхмерийн эзэнт улсын газрын зураг, 900 он орчим.

Кхмерийн эзэнт улс (кхмер. ចក្រភពខ្មែរ тяккапхуп кхмае буюу អាណាចក្រខ្មែរ анатяк кхмае) буюу Камбужадеш (санскр. កម្វុជទេឝ, мөн Анкорын Камбож буюу Анкорын хаант улс гэж нэрэлдэг) —өнөөгийн Ангкор төвтэй Камбож, Вьетнам, Тайланд болон Лаосын нутаг дэвсгэр дээр IX—XIII зуунд оршин тогтнож байсан кхмерын феодал засаглалтай улс юм.

Түүний хамгийн том өв бол эзэнт гүрний оргил үед нийслэл байсан орчин үеийн Камбожийн Ангкор хот юм. Ангкор Ват, Байон зэрэг Ангкорын сүр жавхлант хөшөө дурсгалууд нь Кхмерийн эзэнт гүрний асар их хүч чадал, баялаг, гайхалтай урлаг, соёл, архитектур, гоо зүйн ололт амжилттай тогтолцооны олон талт байдлыг гэрчилдэг юм. Ангкор нь дэлхийн аж үйлдвэржилтийн өмнөх үеийн буюу 11-13-р зууны үеийн ид оргил үедээ хамгийн том хот байсныг орчин үеийн сансрын хиймэл дагуулаас авсан зургууд харуулан гэрчилдэг байна.

Кхмерийн эзэнт улс 12-р зуунд хөгжлийн оргилдоо хүрсэн байна. Энэ үеийн эзэнт гүрэн орчин үеийн Вьетнам, Камбож, Тайланд, Лаос зэрэг улсын нутаг дэвсгэрүүд багтааж байжээ.

Энэтхэг-Хятадын хойгийн зүүн өмнөд хэсэгт нутаглаж байсан кхмер овог аймгуудын нийгмийн харилцааны задралын үр дүнд тус улс үүссэн гэж үздэг. Тархай бутархай Кхмер ноёдуудыг нэгтгэхэд Ангкорын газар тариалангийн хөгжил, гадны дайснуудаас хамгаалах таатай газар зүйн байршил нь тус болсон. Эргийн бүс нутгуудаас хойгийн гүнд тархсан Энэтхэгийн соёл иргэншлийн нөлөө нь төрийн бүтцийг бий болгоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна.

II Жайварман (802-850) нь албан ёсоор Кхмерийн /Камбужадеш/ хаадын удмын үндэслэгч гэж тооцогддог боловч үнэн хэрэгтээ улсыг нэгтгэх үйл явц I Индраварман (877-889), I Яшоварман (889-900) нарын үед болсон байна. XI-XII зууны үед тус улс хамгийн их хөгжил цэцэглэлийн оргилд хүрч, Зүүн Өмнөд Азийн хамгийн хүчирхэг улсуудын нэг болжээ.

Эзэнт улсын үед хоёр хэлтэй байсан. Санскрит хэл нь албан эрх мэдэл, соёлын хэл байсан бол кхмер нь энгийн ардын хэл байв. Гэсэн хэдий ч амьдрал дээр хоёр хэлийг бичээс дээр нэгэн зэрэг ашиглаж болдог байжээ. Үүний үр дүнд санскрит хэлнээс олон үг шингээсэн кхмер хэл илүү хөгжиж үлдсэн байна.

Үүний зэрэгцээ тус улсад Энэтхэгийн Брахманизм ба Буддизм гэх хоёр шашин нэлээн тайван амгалан байдлаар зэрэгцэн оршиж байсан. Түүгээр ч барахгүй төрийн түүхийн эхэн үед Брахманизмын шива урсгал илүү түгээмэл байсан бөгөөд сүүлд 12-р зуунд засгийн газар Буддизмыг (тодорхойгүй салбар) албан ёсны шашин болгон тогтоосон байна.

Төрийн эрхэнд байсан хаад, ноёд

[засварлах | кодоор засварлах]
  • 770—830 орчим: II Жайварман (Парамешвара)
  • 839—877 орчим: III Жайварман (Вишнулока)
  • 877—889: I Индраварман (Ишваралока)
  • 889—910: I Яшоварман (Парамашивалока)
  • 910—923: I Харшаварман (Рудралока)
  • 923—928: II Ишанаварман (Парамарудралока)
  • 921—941: IV Жайварман (Парамашивапада)
  • 941—944: II Харшаварман (Брахмалока)
  • 944—968: II Ражендраварман (Шивалока)
  • 968—1000: V Жайварман (Парамашивалока)
  • 1001—1002: I Удайдитьяварман ?
  • 1002—1006?: Жайвираварман?
  • 1001—1050: I Сурьяварман (Нирванапада)
  • 1049—1066: I IУдайдитьяварман ?
  • 1066—1080: III Харшаварман (Шадашуварапада)
    • 1080—1113: Нрипатиндраварман
    • 1080—1107: VI Жайварман (Парамакаиваляпада)
  • 1107—1113: I Дхараниндраварман (Параманишкалапада)
  • 1113—орчим. 1150: II Сурьяварман
  • 1150—1160: II Дхараниндраварман
  • 1160?—1165: II Яшоварман ?
  • 1165—1177: Трибхуванадитьяварман (Махапараманирванапада)
  • 1181—1218?: VII Жайварман (Махапарамашуагата?)
  • 1218?-1243: II Индраварман ?
  • 1243—1295: VIIIЖайварман (Парамешварапада)
  • 1295—1307: III Индраварман ?
  • 1307—1327: Индражайварман?
  • 1327—1336: IX Жайварман буюу Жайварман Парамешвара
  • Briggs L.P., Ancient Khmer empire, Philadelphia 1951
  • Goedes G., Pour mieux comprende Angkor, Paris 1947
  • Coedès, George. The Making of South East Asia (англ.). — Berkeley and Los Angeles: University of California Press, 1966. — 268 p.
  • Majumdar R. Ch., Kambuja-desa, Madras 1944.