Мексик песо
Песо | |
---|---|
Улс: | Мексик |
Бутархай мөнгөний нэгж: | 100 сентаво |
ISO 4217 код: | MXN |
Товчлол: | $, Мек$ |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
100 MNT = 0.699 MXN 1 USD = 20.217 MXN |
Песо (тэмдэглэгээ: $; код: MXN) нь Мексикийн мөнгөний нэгж юм. Песо нь "$" тэмдгийг хэрэглэсэн дэлхий дээрх анхны мөнгөн тэмдэгт боловч хожим Америк доллар уг тэмдгийг ашиглах болжээ.[1] Песо дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтүүдийн жагсаалтад 12-рт бичигддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Латин Америктаа 1-т, Америк тивдээ 3-т орно.[2] Одоогийн ISO 4217 код нь MXN бөгөөд 1993 онд мөнгөний шинэчлэл хийх хүртэл MXP гэсэн код ашиглагдаж байв. Песог 100 хуваасны нэгийг сентаво гэх бөгөөд "¢" гэж тэмдэглэгддэг. Песо гэх нэр нь pesos oro (алтны жин), pesos plata (мөнгөний жин) гэх мэтээр хэрэглэдэг байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, испани хэлээр песо гэдэг үг нь жин гэсэн утгатай юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://books.google.com/books?id=4ykDAAAAMBAJ&printsec=frontcover#PPA59,M1
- ↑ Triennial Central Bank Survey (April 2007), Bank for International Settlements.