Минж
Минж Оршин байсан хугацаа: Хожуу Миоцен – Одоо | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хойд Америкийн минж (Castor canadensis)
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйл | ||||||||||||
Минж (Төрөл Castor) нь шөнийн амьдралтай, томхон биет, хагас усны мэрэгч юм. Энэ төрөлд өдгөө амьдарч буй 2 зүйл болох Хойд Америкийн минж, Евразийн минж орно. Минж нь далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж өөрийн амьдрах орчноо бүрдүүлдэг. Тэд хамгийн том мэрэгч болох капибарагийн дараа 2-т орно.
Хойд Америкийн минж урьд 60 сая хүрч байсан ч, 1988 оны байдлаар 6-12 сая байна. Тоо толгойн хорогдол нь арьс үсийг нь авах, үнэрт булчирхайгаас ялгарах шингэнийг нь эм, сүрчиг хийхэд хэрэглэхээр алж хороосноос шалтгаалж байна.
Биеийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 74-130 см, сүүл нь 22-30 см, 30 кг жинтэй байна. Гадаад төрхөөр нь эр, эмийг ялгахад хэцүү. Зүйлээс шалтгаалан цайвар бор, шаргал, улаан хүрэн, бор хүрэн, харавтар гэх мэт өнгийн арьс үстэй байдаг.
Минж нь том, хүчирхэг үүдэн шүдээрээ мод, ургамлыг мэрж тасдан хоол хүнс болон далан, үүр барих материал бэлддэг. 15 см голчтой модыг 10 минутад унагадаг байна.
Үргэж цочин аюулын дохио авмагц түргэн гэгч нь усанд шумбахдаа өргөн хавтгай сүүлээрээ чанга ус алгадаж бусаддаа дохио өгдөг аж. Энэ чимээ нь усан дээр, доор сайн дуулдах бөгөөд ойр орчмын минж бүгд шумбан зайлах ба зарим үед дахин гарч ирэхгүй.
Минж нь хуурай газар удаан хөдөлгөөнтэй ч маш сайн сэлэгчид юм. Тэд 15 минут хүртэл усанд байж чадна. Өвөл ичдэггүй ба өөрсдийн далан хаалт хийж байгуулсан цөөрөмдөө мөчир, гуалинг нөөцлөөд холтос зэргийг иднэ
Үржил
[засварлах | кодоор засварлах]Хөхтөн амьтдын дотор цөөн тохиолдох нэг эр нь нэг эмтэй амьдрах бөгөөд үр зулзагатайгаа гэр бүлээр амьдардаг. Жилд нэг удаа 1-6 зулзага гаргана. Зулзага нь 10 хоноод сэлж сурдаг ба зулзагатай болсон ч эцэг эхтэйгээ амьдарсаар байдаг. Дараагийн зулзага нь гарахаас өмнө буюу 2 нас хүрээд бие даан тусгаарладаг.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Минж нь өдөрт 2 кг орчим модны навч, холтос, өвс зэргээр хооллодог. 50 см урттай мөчрийг 3 минутанд цагаан голыг нь гартал идэж орхидог.
Галлерей
[засварлах | кодоор засварлах]-
Минжний гавлын яс.
-
Мэрсэн мод.
-
Барьсан далан хаалт нь.
-
Минжний үүр.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Beaver Facts & Pictures
- Beavers: Wetlands & Wildlife website
- The Romance of the Beaver - history of the beaver in the western hemisphere by A. Radclyffe Dugmore.
- Aigas Field Centre Beaver Project - history of a pair of European beavers released into a large enclosure in the Highlands of Scotland.
- Beaver Tracks: How to identify beaver tracks in the wild