ОХУ-ын Засгийн газар
ОХУ-ын Засгийн газар (орос: Прави́тельство Росси́йской Федера́ции) бол ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. ОХУ-ын Засгийн газар нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээж ОХУ-ын Төрийн Думын хяналтанд байдаг юм.
Засгийн газрын үйл ажиллагааг ОХУ-ын Үндсэн хуулийн 6-р бүлэг, "ОХУ-ын Засгийн газрын тухай" Холбооны хуулийн заалтуудаар зохицуулдаг байна.
Эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]ОХУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа ОХУ-ын Үндсэн хууль, холбооны үндсэн хуулийн хууль, холбооны хууль тогтоомж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн захирамжийн үндсэн дээр хэрэгжүүлдэг байна.
ОХУ-ын Үндсэн хуулийн 114 дүгээр зүйлд үндэслэн Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- холбооны төсвийг боловсруулж, Төрийн Думд өргөн мэдүүлэх, түүний гүйцэтгэлийг хангах; холбооны төсвийн гүйцэтгэлийн тайланг Төрийн Думд өргөн мэдүүлдэг;
- Төрийн Думд үйл ажиллагааныхаа үр дүн, түүний дотор Төрийн Думаас тавьсан асуулгаар жил бүр тайлагнах үүрэгтэй;
- төрийн санхүү, зээл, мөнгөний нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангадаг;
- ОХУ-д соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, гэр бүлийг дэмжих, бэхжүүлэх, хамгаалах, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлийг хадгалах, байгаль орчныг хамгаалах зэрэг нийгэмд чиглэсэн төрийн нэгдсэн бодлогыг ханган хэрэгжүүлдэг;
- ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжил, түүний шинжлэх ухааны чадавхийг хадгалан хөгжүүлэхэд төрийн дэмжлэг үзүүлдэг;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний болон иргэний эрх, эрх чөлөөг бүрэн, тэгш хэрэгжүүлэх, тэднийг ямар ч ялгаварлан гадуурхахгүйгээр нийгэмд нэгтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тогтолцооны үйл ажиллагааг хангаж тэдний амьдралын чанарыг сайжруулах;
- холбооны өмчийг удирддаг;
- улс орны батлан хамгаалах, төрийн аюулгүй байдлыг хангах, төрийн гадаад бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авдаг;
- хууль дээдлэх, хүн, иргэний эрх, эрх чөлөөг хангах, эд хөрөнгө, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авдаг;
- иргэний нийгмийн институци, түүний дотор ашгийн бус байгууллагыг дэмжих арга хэмжээ авч, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд тэдний оролцоог хангах;
- сайн дурын үйл ажиллагаа, санаа санаачилгыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлдэг;
- бизнес эрхлэлт, хувийн хэвшлийн санаачлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- хөдөлмөрийн болон шууд холбогдох бусад харилцааг зохицуулах чиглэлээр нийгмийн түншлэлийн зарчмын хэрэгжилтийг хангана;
- хүн амын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн болон бусад үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны өвөрмөц байгаль, биологийн олон янз байдлыг хадгалах, нийгэмд амьтдад хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг;
- иргэдийн байгаль орчны боловсролын тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах соёлыг төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлдэг;
- ОХУ-ын Үндсэн хууль, холбооны хууль тогтоомж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
ОХУ-ын Засгийн газар Холбооны байгууллагуудын бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]ОХУ-ын Засгийн газрын дарга, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, зарим холбооны сайд нарыг Төрийн Думын зөвшөөрлөөр ОХУ-ын Ерөнхийлөгч томилдог. Төрийн Дум ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарын өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийг гурван удаа татгалзсаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхий сайдын санал болгосон нэр дэвшигч дотроос ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарыг томилох эрхтэй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Оросын Холбооны Зөвлөл /Совет Федерации/- тэй зөвшилцсөний дараа Батлан хамгаалах, улсын аюулгүй байдал, дотоод хэрэг, хууль зүй, гадаад харилцаа, иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Холбооны сайд нарыг томилдог.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарыг ОХУ-ын Ерөнхийлөгч үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байна.
Засгийн газрын дэргэдэх бусад байгууллагууд:
[засварлах | кодоор засварлах]- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх дүн шинжилгээний /Аналитик/ төв
- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Хууль тогтоомж, харьцуулсан эрх зүйн хүрээлэн
- Оросын мэдээллийн телеграф агентлаг (ТАСС)
- Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль
- "Эдийн засгийн дээд сургууль" Үндэсний судалгааны Их сургууль
- "Курчатовын хүрээлэн" Үндэсний судалгааны төв
- Илья Глазуновын Оросын уран зураг, уран баримал, архитектурын академи
- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Оросын улсын цэргийн түүх-соёлын төв
- Санкт-Петербургийн улсын Их сургууль
- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль
ОХУ-ын Засгийн газрууд
[засварлах | кодоор засварлах]Дугаар | Засгийн газар | хугацаа | Улс төрийн нам | Засгийн газрын тэргүүний томилолт |
1 | Иван Силаевын Засгийн газар | 1990.06.181991.07.10 | ЗХУКН | ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөл |
2 | Силаевын 2 дахь Засгийн газар | 1991.07.13-1991.11.15 | ЗХУКН | ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
3 | Ельцин-Гайдарын Засгийн газар | 1991.11.06-1992.12.23 | -/-/- | ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин өөрөө тэргүүлсэн |
4 | Виктор Черномырдины 1 дахь Засгийн газар | 1992.12.14-1996.08.09 | Манай гэр | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
5 | Виктор Черномырдины 2 дахь Засгийн газар | 1996.08.10-1998.03.23 | Орос манай гэр | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
6 | Сергей Кириенкогийн Засгийн газар | 1998.04.24-1998.08.23 | Орос манай гэр | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
7 | Евгений Примаковын Засгийн газар | 1998.09.11-1999.05.12 | Орос манай гэр , Коммунист Нам | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
8 | Сергей Степашины Засгийн газар | 1999.05.19-1999.08.09 | Орос манай гэр | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
9 | Владимир Путины 1 дахь Засгийн газар | 1999.08.16-2000.05.07 | Орос манай гэр | ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин |
10 | Михаил Касьяановын Засгийн газар | 2000.05.17-2004.02.24 | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин | |
11 | Михаил Фрадковын 1 дахь Засгийн газар | 2004.03.05-2004.05.07 | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин | |
12 | Михаил Фрадковын 2 дахь Засгийн газар | 2004.05.12-2007.09.12 | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин | |
13 | Виктор Зубковын Засгийн газар | 2007.09.14-2008.05.07 | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин | |
14 | Владимир Путины 2 дахь Засгийн газар | 2008.05.08-2012.05.07 | Нэгдсэн Орос | ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев |
15 | Дмитрий Медведевийн 1 дахь Засгийн газар | 2012.05.08-2018.05.07 | Нэгдсэн Орос | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин |
16 | Дмитрий Медведевийн 2 дахь Засгийн газар | 2018.05.08-2020.01.15 | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин | |
17 | Михаил Мишустины 1 дахь Засгийн газар | 2020.01.15-2024.05.12 | Нэгдсэн Орос | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин |
18 | Михаил Мишустины 2 дахь Засгийн газар | 2024.05.12-наас | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин |