Олон Улсын Эрүүгийн Шүүх
Олон Улсын Эрүүгийн Шүүх (Англи: International Criminal Court, Франц: Cour pénale internationale; товчоор ICC буюу ICCt, ОУЭШ)[1] нь геноцид буюу аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай, байнгын үйл ажиллагаатай олон улсын эрүүгийн шүүх (одоогоор хүчирхийллийн гэмт хэргийн шүүх ажиллагаа явуулж эхлээгүй байгаа) юм[2][3].
ОУЭШ-ийг байгуулсан явдал нь магадгүй олон улсын хууль зүйд 1945 оноос хойш гарсан хамгийн том шинэчлэл билээ.
ОУЭШ-ийг байгуулах үндсэн гэрээ болох Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын тогтоол 2002 оны 7 сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор уг байгууллага байгуулагджээ[4]. Дүрэм ёсоор ОУЭШ нь зөвхөн байгуулагдсанаасаа хойшхи хэргүүдийг шүүх боломжтой юм[5]. Төв нь Нидерландын Хааг хотноо байрлан хуралдах боловч дэлхийн өнцөг булан бүрт очиж үйл ажиллагаа явуулж хуралдах боломжтой[6].
Олон улсын Эрүүгийн Шүүхийг НҮБ-ын Олон улсын шүүхтэй эндүүрч болохгүй.
2010 оны 8 сарын байдлаар 111 улс ОУЭШ-ийн гишүүн болоод байна[7][8][9]. Сейшель, Сент-Люси улсууд Ромын тогтоолыг 2010 оны 8 сард соёрхон баталснаар 2010 оны 11 сарын 1-нд ОУЭШ-ийн 112, 113 дахь гишүүд болохоор болоод буй[10][11]. Түүнчлэн Орос, Америкийн Нэгдсэн Улс зэрэг 35 улс гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хараахан соёрхон баталж амжаагүй байна[7]. Гэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Энэтхэг зэрэг нэлээн хэдэн улс Ромын гэрээнд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд гарын үсэг зураагүй.
Одоогийн байдлаар ОУЭШ нь Хойд Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Дарфур (Судан), Кенид болсон хэрэг явдлуудад мөрдлөг явуулж байгаа[12][13] бөгөөд 16 хүнийг шүүхэд дуудаад байгаагаас 7 нь нуугдсан хэвээр, 2 нь нас барсан, 4 нь баривчлагдаж, 3 нь сайн дураараа хүрэлцэн иржээ.
2009 оны 1 сарын 26-нд ОУЭШ-ийн хамгийн анхны шүүх ажиллагаа болох Конгын цэргийн эрхтэн Томас Лубангагийн эсрэг шүүх ажиллагаа эхэлжээ.
Шүүгч нар
Олон улсын эрүүгийн шүүх 18 шүүгчтэй байдаг бөгөөд тэднийг ОУЭШ-ийн оролцогч улсуудын Ассамблейгаас 9 жилийн хугацаатай сонгогддог. Бүс нутгийн бүлэг тус бүрийг дор хаяж 2 шүүгч төлөөлөх ёстой зарчим баримталдаг. Одоогоор (2017 оны 4-р сар) Зүүн Европыг 3, Ази 3, Африк 4, Латин Америкийн 3, үлдсэн 5 нь Баруун Европ болон бусад улсыг төлөөлөн ажиллаж байна.
Шүүгчийг сонгохдоо дараах шалгуурыг харгалзан үздэг байна. Үүнд:
- Дэлхийн эрх зүйн үндсэн гол тогтолцооны төлөөлөл;
- Бүс нутгийн бүлэгт багтдаг орнуудын тооноос хамааран газарзүйн пропорциональ төлөөлөл;
- Шүүгчдийн төлөөлөлийн хүйсний тоо тэнцүү байх ёстой ажээ.
Эшлэл
- ↑ International Criminal Court is sometimes abbreviated as ICCt to distinguish it from several other organisations abbreviated as ICC. However, the more common abbreviation ICC is used in this article.
- ↑ Article 5 of the Rome Statute (Memento 10. Есдүгээр сар 2013 цахим архивт). Accessed 20 March 2008.
- ↑ United Nations Department of Public Information, December 2002. The International Criminal Court. Accessed 5 December 2006.
- ↑ Amnesty International, 11 April 2002. The International Criminal Court — a historic development in the fight for justice. Accessed 20 March 2008.
- ↑ Article 11 of the Rome Statute (Memento 10. Есдүгээр сар 2013 цахим архивт). Accessed 20 March 2008.
- ↑ Article 3 of the Rome Statute (Memento 10. Есдүгээр сар 2013 цахим архивт). Accessed 20 March 2008.
- ↑ 7.0 7.1 United Nations Treaty Collection. Rome Statute of the International Criminal Court (Memento 3. Арванхоёрдугаар сар 2010 цахим архивт). Accessed 30 June 2009.
- ↑ International Criminal Court, 2010. The States Parties to the Rome Statute. Accessed 21 August 2010.
- ↑ Coalition for the International Criminal Court, 18 August 2010. States Parties to the Rome Statute of the ICC (Memento 4. Аравдугаар сар 2013 цахим архивт) Accessed 21 August 2010.
- ↑ See an article by the ICC.
- ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-03-05. Татаж авсан: 2010-09-19.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ International Criminal Court, 2007. Situations and Cases. Accessed 26 January 2009.
- ↑ [1][permanent dead link]