Пирелли
Хууль эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Автомашин болон ачааны автомашины эд анги |
Үүсгэн байгуулагдсан | 1872 |
Үүсгэн байгуулагч | Жованни Баттиста Пирелли |
Төв байр | Итали, Милан |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Рен Жианксин (Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн дарга) |
Бүтээгдэхүүн | Автомашины дугуй болон дугуйны үйлдвэрлэл |
Орлого | 6.14 тэрбум €(2013)[1] |
Үйл ажиллагааны орлого | 791.0 сая €(2013)[1] |
Цэвэр орлого | 306.5 сая €(2013)[1] |
Нийт хөрөнгө | 7.360 тэрбум €(2013)[1] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | 2.436 тэрбум €(2013)[1] |
Ажилчид | 37,979 (2013)[1] |
Цахим хуудас | www.pirelli.com |
Пирелли нь италийн дугуй үйлдвэрлэгч болоод урьдны кабель үйлдвэрлэгч компани бөгөөд төв байр нь Милан хотод байдаг. Тус компани нь 2013 оны байдлаар нийт 37.979 ажилчидтайгаар 6,1 тэрбум евроны орлоготой ажилласан байна. 2015 оны 3-р сарын 25-нд хятадын China National Chemical корпорацид харьяалагдах болсноо мэдэгдсэн байна.
Пирелли концерн
[засварлах | кодоор засварлах]Тус концерн нь 1872 онд Италийн математикч бөгөөд инженер Жованни Баттиста Пирелли анх резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулснаар үүссэн түүхтэй. Цөөн хэдэн ажилчинтайгаар телеграфын шугам, усан доор тэнгисийн кабель, унадаг дугуйны дугуй зэргийг үйлдвэрлэж байлаа. 1901 оноос эхлэн автомашины дугуйг үйлдвэрлэжээ.
Дугуй (резин)
[засварлах | кодоор засварлах]1981 онд Пирелли дэлхий даяар 1,95 тэрбум америк долларын эргэлтийн хөрөнгөтэй байсан нь дэлхийн зах зээлийн 6,5 хувийг эзэлж байжээ. 1985 онд үйлдвэрлэлтийнхээ үйл ажиллагааг шинээр эмхтгэн цэгцэлсэн. Анх 1872 онд үүсгэсэн компанийн төв байр нь Милан хотын захад байршилтай байсан бол одоо нүүн хотын төвд байрших болжээ. Хотын төвд үйлдвэрлэл явуулах талбайн дутагдлаас болон төвийн байраа шинэ технологи ба судалгааны төв болгон, харин үйлдвэрлэлтээ эндээс гаргажээ. Үүний хүрээнд германы Бройберг хотод байx үйлдвэрийн газраа бүх төрлийн автомашины дугуйны үндсэн үйлдвэрлэлт болон хөгжүүлэлтийн төв болгосон байна.
1986 онд Пирелли германы Метцелер компанийг өөртөө нэгтгэн авч эндээ зөвхөн мотоциклын дугуй үйлдвэрлэх болов. 1988 онд Нэгдсэн Улсын дугуйн үйлдвэрлэгч Армстронг компанийг авч үйл ажиллагаагаа хойд америкийн зах зээл рүү өргөтгөсөн байна. 1991 онд Шведийн концерн Треллеборг АБ-тай хамтран ажиллах болсноор хөдөө аж ахуйн тээврийн хэрэгслийн дугуйны үйлдвэрлэлтээр өргөжүүлсэн бөгөөд сүүлд 2001 онд тус салбарыг бүхэлд нь өөрийн болгон авч Пирелли хөдөө аж ахуйн тээврийн хэрэгслийн дугуй маркийн нэрээр лицензийг эзэмшиж байна.
1990 оноос 1993 оны хооронд Пирелли германы Континентал хувьцаат компанийг авах оролдлого хийлээ. Континентал ХК нэгдэхгүйн төлөө зүтгэсээр, германы Дойче Банкны ачаар цөөнхийн хаалт хийлгэсэн болон Пиреллигийн удаан хугацааны туршид хийсэн оролдлогын эцэст төлбөрийн чадваргүй болсноор нэгтгэн авч чадсангүй.
Спорт
[засварлах | кодоор засварлах]Пирелли нь 1995 оноос эхлэн Италийн хөлбөмбөгийн клуб Интер Миланы үндсэн спонсорлогч нь болсон. Түүнээс гадна ФИМ-с зохион явуулдаг Супербайкын дэлхийн шалгаруулах тэмцээн, ФИА-ы Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд нэгэн ижил стандартын дугуйнуудыг нийлүүллдэг. Мөн түүнчлэн Пирелли концерн нь 2011 оноос хойш Формула-1 ба GP2 цуврал уралдаануудад нэгдсэн сатандарт дугуйнууд нийлүүлж байна.[2]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 "Annual Report 2013" (PDF). Pirelli & C. Archived from the original (PDF) on 2015-09-24. Татаж авсан: 2015-11-04.
- ↑ FIA-Weltrat: Pirelli erhält den Zuschlag (Motorsport-Total.com am 23. Juni 2010)