Пүже
Айсингиоро Пүгие буюу Пүже нь (1907-1994) Манжийн хааны удмын хүн бөгөөд Чин улсын сүүлчийн хааны дүү юм. Тэрээр хожим 1937 онд Японы эзэн хааны зарлигаар Японы хааны удмын Сага Хиро гэх эмэгтэйтэй гэрлэснээр Манжго улсын хунтайж болжээ. 1945 онд Дэлхийн Хоёрдугаар дайнд Японы эзэнт гүрэн ялагсдны дараа Манжго улсын ихэс ноёд, ЗХУ-д олзлогдох үед баригдаад, 1950 онд БНХАУ-ЗХУ хоёрын хэлэлцээрийн дагуу ах дүүс, эхнэр хүүхдийн хамтаар Ляонин мужийн Фушунь хотын шоронд 10 жилийн хугацаатай хоригдожээ. Тэр шоронгоос суллагдсаны дараа ХКН-д элсэж, 1978 оноос төрийн албанд өндөр алба хашиж эхэлсэн байдаг. 1994 оны 2 сарын 28-ний өдөр Бээжин хотноо нас барсны дараа түүний цогцосыг чандарлаад нэг талыг нь Бээжин хотод, нөгөө талыг нь Ямагүчи мужийн Шимоносеки хотын оршуулгийн газар тус тус оршуулсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Чүнь чин ван Айсингиоро Зайфэн
- Эх: Гувалгиа Юйлан
Эхнэр
[засварлах | кодоор засварлах]- Тан И Ин буюу Тан Шишя, Манжийн Татара овгийн Жичигийн охин. Хэдэн жилийн дараа Жан Сюэлян, Лү Шяожя нартай явалдаж байгаад салсан. 1993 онд Хонконгд нас барсан.
- Сага Хиро, Японы эзэн хааны удмын хүн. 1937 онд гэрлэж, 1938 онд охин Хуйшэн, 1940 онд охин Хушэн нарыг төрүүлсэн.
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Хуйшэн (1938-1957)
- Хушэн (1940), Кеньжи Фукунагатай гэрлэж, 5 хүүхэдтэй болсон.
Өмнөх Пүи |
Айсингиоро овгийн тэргүүн 1967-1994 |
Дараах Айсингиоро Пүрэнь |