Тесла
Тесла (өмнө нь Tesla Motors) - цахилгаан автомашин, цахилгаан эрчим хүч хадаглах (SolarCity) тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг америкийн компани.
2019 онд Тесла компани дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч болж чадсан. Tesla Model 3 загварын суудлын седан машин 800,000-ын босгыг давж түүхэн дэх хамгийн их борлуулалттай цахилгаан машин болсон байна. 2021 онд Тесла компани нь автомашин үйлдвэрлэгч компаниудын дунд хөрөнгөжүүлэлтээрээ тэргүүлж, Японы Toyota-г ардаа орхисон байна.
Энэ компанийг Америкийн инженер, цахилгааны инженер, зохион бүтээгч Никола Теслагийн дурсгалд зориулж нэрлэжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Tesla (байгуулагдахдаа Tesla Motors гэж нэртэй байсан) компанийг анх 2003 оны 7-р сарын 1-нд Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар бүртгүүлсэн байна. Хэдэн сарын дараа Ян Райт Тесла компаний гуравдахь гишүүнээр бүртгүүлсэн байна. Компани үүсгэн байгуулсан дээрх 3 гишүүн 2004 оны 2-р сард компаниа өргөжүүлэхээр хөрөнгө татахад Элон Маск нийт 7,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 6,5-ыг дангаараа оруулж захиралуудын Зөвлөлийн дарга болоод М.Эберхардыг ерөнхий захиралаар томилжээ.
Tesla компани эхлээд анхны худалдан авагчдад зориулсан 1-р зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэж дараа нь седан зэрэг олон нийтэд чиглэсэн хямд автомашинууд үйлдвэрлэх зорилт тавьж байжээ. Tesla-гийн анхны автомашины загваруудыг албан ёсоор 2006 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
2006 ондоо багтааж Элон Маск хөрөнгө оруулалтын сангууд болон алдартай бизнес эрхлэгчдээс (Google-ийн үүсгэн байгуулагчдыг оролцуулаад) хэд хэдэн удаагийн санхүүжилтээр 100 сая доллар цуглуулж хөрөнгө татаж чадсан байна. Үүний үр дүнд Тесла 2008 онд анхны Roadster загвараа үйлдвэрлэж эхэлсэн юм байна.
2010 оны 1-р сард Тесла АНУ-ын Эрчим хүчний яамнаас 465 сая долларын зээл аваад 2013 онд эргэн төлж дуусгасан ажээ. 2010 оны 5-р сард Тесла Калифорни мужийн Фримонт (англи. Fremont) хотод "Model S" загварын машин үйлдвэрлэх үйлдвэрээ барьж эхлүүлсэн юм. 2012 оны 6-р сард хоёрдахь автомашин болох "Model S" загварыг үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Жилийн дараа 2017 онд суудлын "Model 3" загварын цахилгаан мшинаа зах зээл дээр гаргаж эхэлсэн байна.
2019 оны 3-р сарын 14-нд "Tesla Model Y" загварын цахилгаан машинаа олон нийтэд танилцуулжээ.
Tesla сүүлийн жилүүдэд «Суперцэнэглэгч» (англи. Supercharger) -цахилгаан машины цэнэглэх цэгүүдийн сүлжээ байгуулж, Tesla-гийн машинууд холын зайнд явах боломжтой болгож байгаа юм. Өнөөгийн байдлаар АНУ-ын гол автозамууд ийм цэнэглэх сүлжээтэй болсон бөгөөд цахилгаан машинууд үнэгүй цэнэг аваах америкийн баруун эргээс зүүн эрэг орох бүрэн боломтой болсон байна. Мөн «Суперцэнэглэгч» сүлжээ Европт болон Хятадын зүүн эрэг, Австралид эрчимтэй дэлгэрч байна.
Тесла-гийн ашиглаж байгаа үйлдвэрүүд
[засварлах | кодоор засварлах]Ашиглалтанд орсон он | Үйлдвэрийн нэр | Хот | Улс | Ажилчдын тоо | Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн | Тайдбар |
---|---|---|---|---|---|---|
2010 | Фримонт дахь Tesla-гийн үйлдвэр | Фримонт, Калифорни | АНУ | 10,000 | Цахилгаан машины "Model S, Model 3, Model X, Model Y" загварууд | Өмнө нь General Motors, Toyota -гийн хамтарсан үйлдвэр байсан. |
2016 | Гига Невада | Стори, Невада | АНУ | 7,000 | Литий-ионы аккумулятор, Powerwall, Powerpack, Megapack, Semi (төлөвлөж байгаа) | Гига-үйлдвэр 1. |
2017 | Гига Нью-Йорк | Буффало, Нью-Йорк | АНУ | 1,500 | Нарны дээвэр Tesla, Supercharger | Гига-үйлдвэр 2. |
2019 | Гига Шанхай | Шанхай | Хятад | 15,000 | Model 3, Model Y | Гига-үйлдвэр 3. |
2022 | Гига Берлин | Грюнхайде (Марк), Бранденбург | Герман | 10,000 | Model Y, Литий-ионы аккумулятор (төлөвлөж байгаа), Model 3 (төлөвлөж байгаа) | Гига-үйлдвэр 4. |
2022 | Гига Техас | Остин, Техас | АНУ | 10,000 | Cybertruck (төлөвлөж байгаа), Model Y, Model 3 (төлөвлөгөө), Semi (төлөвлөгөө), Литий-ионны аккумулятор | Tesla-гийн төв байр. Гига-үйлдвэр 5. |
Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ автомашины тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ цахилгааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ тээврийн хэрэгслийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.