Jump to content

Тоглоомын онол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тоглоомын онол (Англи: Game theory; Орос: Теория игр) гэдэг нь 20 дугаар зууны дундуур үүсч хөгжсөн ухаан бөгөөд Үйлдлийн шинжилгээ, микро эдийн засаг, Улс төр судлал, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал зэрэгтэй өргөн холбоотой.

1944 онд Жон фон Нойманн, Оскар Моргенштерн нарын "Тоглоомын онол ба эдийн засгийн үйл ажиллагаа" хэмээх номонд энэхүү онолыг тодорхойлсон гэж үздэг.

Тоглоомын онолд авч үздэг тоглоом гэдэг нь ерөнхийдөө дараах шинж чанарыг агуулсан хийсвэр загварыг хэлдэг.

  • Хэд хэдэн оролцогч байна.(Олигополи зах зээлийн өөр хоорондоо өрсөлдөгч компаниуд)
  • Оролцогч бүр нь тодорхой нөхцөлд тус бүрийн зорилгыг биелүүлэх үйлдлийг сонгоно.(Зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох)
  • Уг үйлдэл нь нөхцөл байдал болон оролцогчдод нөлөөлнө.
  • Оролцогч бүрийн зорилго, сонгох боломж бүхий үйлдлүүдийн төрөл нь математикийн аргаар илэрхийлэгдэх хэлбэртэй байна.

Ийм шинж чанар бүхий загварын жишээ гэвэл, Шатар, Даам зэрэг 2 тоглогч тодорхой хэлбэржсэн(өөрөөр хэлбэл, математикийн аргаар илэрхийлэх боломжтой)дүрмийн дагуу тодорхой зорилго биелүүлэхийг зорьж тоглох тоглоомууд болно. Иймээс энэ онолыг "Тоглоомын онол" гэж нэрлэсэн ажээ.

Энэхүү хийсвэр загвар нь дараах хэлбэрээр дүн шинжилгээ, судалгаанд ашиглагддаг.

  • Одоогийн нөхцөл байдлыг загварчилж, энэ нөхцөл байдал дахь боломжит үйлдлүүдийн дундаас хамгийн тохиромжтой арга замыг олох. (Сонгуульд нэр дэвшсэн улс төрчид сонгуулийн сурталчилгаагаа яаж явуулбал дээр вэ гэдгээ сонгох)
  • Одоогийн нөхцөл байдлыг загварчилж, уг тоглоом нь цааш үргэлжилбэл ямар үр дүн гарах вэ гэдгийг тогтоох.
  • Нөхцөл байдлыг загварчилж, оролцогчид бүгд зөв тоглодог бол ямар үр дүн гарахыг тооцоолох (бүтээгдэхүүний үнэ яаж өөрчлөгдөх, эсвэл тогтворжих)

Stub icon

Энэ тоглоомын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ математикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.