Jump to content

Томас Бёрк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Томас Бёрк

Эрэгтэйчүүдийн хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Томас Эдвард Бёрк
Төрсөн огноо 1875 оны 1 сарын 15
Нас барсан огноо 1929 оны 2 сарын 14
 
Медалиуд
Зуны олимп
Алт Афин 1896 100м
Алт Афин 1896 400м

Томас Бёрк (Англи: Thomas Edward Burke, 1875 оны 1 сарын 15 - 1929 оны 2 сарын 14) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, орчин үеийн олимпын 100м, 400м-ийн гүйлтийн төрлийн анхны аварга юм.

Бёрк анхны олимпын наадамд оролцохдоо Бостоны их сургуулийн оюутан байв. Нутагтаа 400м, 440 ярдын зайн гүйлтийн уралдаанд түрүүлж байсан ч олимпод оролцохоор ирэхдээ нэг их анхаарал татаж байсангүй. Гэтэл 100м-ийн уралдаанд олон шилдэг тамирчин оролцоогүй бөгөөд тэр дунд Бёрк шигшээ уралдаанд 12.0 секундын амжилтаар алтан медаль хүртсэн нь бүхнийг гайхуулав. Улмаар өөрийн гаршсан төрөл болох 400м-ийн урьчдилсан гүйлтэд 58.4, шигшээ гүйлтэд 54.2 секундын амжилт үзүүлэн 2 дахь алтан медалиа хүртсэн байна.

Олимпын дараа Бёрк холын зайд гүйх болсон бөгөөд АНУ-ын оюутан тамирчдын 440, 880 ярдын зайн уралдаанд түрүүлж байв. Анхны олимпын марафон гүйлтийн төрөл амжилттай болсонд сэтгэл нь хөдөлсөн тэрээр 1897 онд жил тутмын Бостоны марафоныг анх санаачлан зохион байгуулалцжээ.

Бёрк нь хожим өмгөөлөгч болсон бөгөөд спортын сэтгүүлч, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажил эрхэлж байв.

  • Wallechinsky, David. (1984). The Complete Book of the Olympics. New York: Penguin Books. pp. 3, 17.