Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 54: Мөр 54:
== Зургийн цомог ==
== Зургийн цомог ==
<gallery>
<gallery>
File:Karakorum Modell 1.jpg
File:Kharkhorum Modell 1.jpg
File:Karakorum Modell 2.jpg
File:Kharkhorum Modell 2.jpg
File:Reproduction Hunnu bow - National Museum of Mongolian History.jpg
File:Reproduction Hunnu bow - National Museum of Mongolian History.jpg
File:Sculpture of Chinggis Khan.jpg
File:Sculpture of Chinggis Khan.jpg

13:12, 17 Арванхоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Үндэсний түүхийн музей

Монголын үндэсний түүхийн музей - нь Улаанбаатар хотод байдаг музей юм. Тус музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааний төв байгууллага болно.

Түүх

Монголын үндэсний түүхийн музей

Монгол улсын түүх, соёл, байгаль орчныг ард олонд үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд байгуулагдсан. Музей анх байгуулагдахдаа Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд О.Жамъян гүн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 1950 оноос орон нутаг судлах улсын төв музей нэртэйгээр олны танил болсон билээ. 1991 онд Монгол улсын засгийн газрын соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 5 сарын 13-ны өдрийн 116 тоот тушаалаар Монгол ардын хувьсгалын музейг татан буулгаж Монголын үндэсний түүхийн музейг байгуулсан байна. Ийнхүү улсын төв музейн түүх, археологи, угсаатны зүйн цуглуулгуудыг үндэсний түүхийн музейд шилжүүлжээ. 2008 онд Монгол улсын засгийн газрын 121 тоот тогтоолоор үндэсний түүхийн музейг эрдэм шинжилгээ, судалгаа болон улс, аймаг орон нутгийг музейг мэргэжил аргазүйн удирдлага мэдээллээр хангах үүрэг бүхий Монголын үндэсний музей болгон өөрчлөн байгуулжээ.

Үндэсний түүхийн музейн 10 танхим

Файл:Diorama, cavemen - National Museum of Mongolian History.jpg

Эртний монголын түүх

Энэ танхимд монгол нутагт хүн анх суурьшин амьдарч эхэлсэн 800000 жилийн тэртээгээс төмөр зэвсэгийн түрүүгээс төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх эртний хүмүүсийн үлдээсэн багаж зэвсэг, аж ахуй, шүтлэг, гоёл чимэглэлийн зориулалттай эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн. өөрийн үндэсний уламжлалт соёлыг өвлөн авч хадгалан хамгаалт түгээн дэлгэрүүлэх нь уг музейн гол зорилго юм.

Эртний улсуудын түүх

Тус танхим монгол нутагт оршин байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. Монголчуудын дээд өвөг Хүннү гүрэн /мэөIII –мэI зуун / хийгээд түүний дараа оршин байсан Түрэгийн хаант улс, Уйгарын хаант улс, Хятан улсын /мэVI-XII зуун/ түүх, соёл, аж ахуйг харуулсан археологийн олдворуудыг дэлгэсэн.

Уламжлалт гоёл чимэглэл

Монгол угсаатны бүлгүүд нь ихэнхдээ XIII зууны үеэс эхлэн угсаатны хэв шинжээ олж бүрэлдсэн. Эдүгээ монгол нутагт 20 гаруй угсаатны бүлгээс бүрдсэн 2 үндэстэн байна. Тус танхим XYII-XX зууны эхэн үеийн монголчуудын төрийн ёслолын хувцас, улирлын хувцас, гоёл чимэглэлийн баялаг үзмэрүүдийг дэлгэн толилуулжээ.

Монголын эзэнт гүрэн

Чингис хаан, түүний залгамжлагчдын байгуулсан Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой үнэт өв дурсгалууд, Монголын гүрний төрийн бэлгэдэл туг сүлд, цэргийн хуяг, дуулга, зэвсэг хэрэгсэл зэрэг Монгол улсын хосгүй үзмэрүүдтэй танхим нь Ханлиг улс болон Их монгол улс, монголын эзэнт гүрэн гэсэн үндсэн 2 хэсэгтэй.

Монголын уламжлалт соёл

Энэ танхим монголчуудын оюуны соёлын үнэт өв, шүтлэг, мөргөл, бичиг үсэг, ном судрын уламжлал, хөгжмийн зэмсэг, ардын тоглоом, наадам сэдэвтэй төрөлжсөн үзмэрүүдтэй.

Монголын уламжлалт аж ахуй

Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ирсэн монголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, ан агнуур, газар тариалангийн багаж зэрэг уламжлал аж ахуй, соёлын тухай үзүүллэгийг энэ танхимаас үзэж болно.

Манжийн эрхшээлийн үеийн Монгол улс, XVII-XX зууны эхэн

Монгол орон XYII-XX зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил Манж Чин улсын эрхшээлд байжээ. Энэ үед хэрэглэгдэж байсан тамга тэмдэг, зоос, эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхэн үзмэрүүд энэ хэсэгт бий.

Богд хаант Монгол улс, 1911-1920

XX зуун монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Монгол ард түмэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр төрт улсаа сэргээсэн түүхийг энэ танхимд харуулж байна. Та бүхэн монгол орны улс төр, нийгэм – эдийн засагт гарсан өөрчлөлт дэвшлийг илтгэхүйц сонирхолтой үзмэрүүд, төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлтэй танилцана.

Социализмын үеийн Монгол, 1921-1990

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас 1980-аад сүүлч хүртэлх үед тусгаар тогтносон монгол улс байгуулагдаж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн тухай өгүүлнэ. Монгол орны улс төр, нийгэм –эдийн засаг, соёлын өөрчлөлт, дэвшил, алдаа, оноо, түүхэн хүмүүсийн гэрэл зураг, баримт бичиг болон биет үзмэрээр дэлгэн харуулж байна.

Ардчилал шинэчлэлийн үе, 1990 оноос эдүгээ

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол орон ардчилсан үндсэн хууль, олон намын тогтолцоо, парламентын бүгд найрамдах засаглалтай Монгол улс боллоо. Монголчууд хувийн өмчтэй болж, зах зээлийн засагт шилжих үйл явц өрнөж, гадаад хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлсэн юм. Олон ургальч үзэл дэлгэрч, үндэсний соёлоо хөгжүүлж байна.

Зургийн цомог

Гадны холбоосууд

 Commons: Монголын үндэсний түүхийн музей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан