Хүннү улс
Хүннү | |||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
МЭӨ 3-р зуун–МЭ 1-р зуун | |||||||||||||||||||||||||
Нийслэл | Луут хот(Өнөөгийн Архангай аймгийн Өлзийт сум) | ||||||||||||||||||||||||
Түүх | |||||||||||||||||||||||||
• Модун шаньюй Хүннү улсыг байгуулав. | МЭӨ 3-р зуун | ||||||||||||||||||||||||
• Говийн хүлсэн хоёр хэсэгт Хүннү хуваагдав. | МЭ 48 | ||||||||||||||||||||||||
• Хань улсад хүчин мөхөстөв. | МЭ 1-р зуун | ||||||||||||||||||||||||
|
Монголын түүх |
---|
Хүннү улс (хят. 匈奴, Xiōngnú)ᠾᠦᠩᠨᠦ нь НТӨ 209 – НТ 93 онд өнөөгийн монголын газар нутагт оршиж байсан нүүдэлчдийн холбоот улс юм. Нүүдэлчдийн байгуулсан Эзэнт гүрний дотроос анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн юм. Нүүдэлчдийн эзэнт гүрний үндсэн бүтэц, зохион байгуулалтыг Хүннү гүрний үед бий болгосон нь түүнээс хойш хоёр мянган жилийн турш онцын өөрчлөлтгүйгээр уламжлагдан хөгжжээ. Хүннү бол олон үндэстнээс бүрдсэн эзэнт гүрэн хэдий ч гол цөм ноён нуруу нь хожмын Монголчууд холбоотой юм.[4]
Түүх
НТӨ 318 онд Хүннү нар бусад улсуудтай нийлэн Цинь улс руу довтолсон гэж түүхийн сударт хамгийн анх дурдагджээ. Хүннү улс НТӨ 209 онд Модунь өөрийн эцэг Түмэн шаньюйг хороож, шаньюйгийн суудлыг булаан авсан. Энэ явдлыг өмнөх үеийн түүхчид Модун шаньюй бол Хүннү улсыг байгуулсан гэж бичсээр ирсэн ч, үүнээс өмнөх үеийн хэд хэдэн шаньюйг дурддаг нь Хүннүгийн төрт ёсны түүх эртний уламжлалтай гэдгийг нотлож байдаг.
НТӨ 198 онд Баруун Хань улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба татвар авч, Торгоны их замыг хяналтандаа байлгасан. Хүннү гүрэн нь Монгол нутаг дахь анхны төрт улс биш хэдий ч, өмнөх үеийн улсуудаас хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон учраас түүхэнд нэр алдар нь илүү үлдэж чадсан юм. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгал нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Солонгосын хойг хүртэлх өргөн уудам нутгийг оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд хатан (яньжи) болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг.
Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Үүнд нь хууртсан Хань улсын элч Хүннүгийн цэргийн хүчийг басамжлан үзэж дайн зарласан боловч тус улсын цэрэг Хүннүгийн цэрэгт хиар цохиулж байжээ. Модун шаньюй НТӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, умард Хүннү нь тусгаар оршиж, өөр хоорондоо дайтах болсон байна. Өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор НТ-ний I зуунд Сяньби улсын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Хүннүгийн шаньюй өглөө наранд өдөр тэнгэрт, үдэш саранд мөргөдөг байсан гэдэг. Тухайн үед тэнгэр шүтлэг Хүннүгийн төрийн шашин болж байв. Хөрш Дунху (Нэрний утга нь Дорнын зэрлэг гэсэн утгатай) нар Модун хаанаас сайн морь, хатнаа өгөхийг шаардахад эвийг эрхэмлэж шаардлагыг нь биелүүлж байсан ч хүн нутагладаггүй хилийн зурвас газрыг өгөхийг шаардахад тэр "газар бол төрийн үндэс" хэмэн шууд цэрэг хөдөлгөн хилээ хамгаалж байжээ. Хүннүгийн захирагаанд байсан Динлиньчүүд I зууны дундуур Ганьсу муж руу нүүсэн байдаг бөгөөд зарим нь Сяньбигийн бүрэлдэхүүнд орж бусад нь түрэгд уусчээ.
Мөхөл
Цагийн аясаар Хүннү дотроо хагаран, өмнөд, умард гэж хуваагдахад Хан улс ар Хүннүгийн Жижи шаньюйг бутцохисноор баруун Хүнчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьсан байна. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд үлдсэн баруун Хүнчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүнчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүннүчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ.
Хятадууд эсвэл нүүдэлчид Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.Энэ тактик 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт хягас (хакас, киргизийн өвөг) дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүн гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүнчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Нангиадууд 3000 жил оршин тогтнохдоо хязгаарлагдмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж НТӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Ар Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм.Үүнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “ Хүннүчүүдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бүрэлдэхүүнд Өндөр хамар, хонгор шаргал үстэй харь хүмүүс өндөр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан” Энэ явдал нь НТӨ 30 онд болжээ. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд өвөр Хүннү нартай хүч хавсран хатуу холхивч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулсан ба хүннү нар Дундад азийн гүн рүү ухран зугтсан байна.
Хүннү гүрний захиргаанд байсан, Дун-Ху нар буюу Сяньби нар Хан улстай холбоо тогтоов, НТӨ 48 онд хаан ширээний төлөөх тэмцэл гарч Ар, Өвөр гэж 2 хуваагдан өмнөд хэсэг Хан улсын харъяат болов. Гадаадын улсууд довтолсон. Нийтийн тооллын 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ.Нангиадууд 3000 жил турш нүүдэлчидтэй тэмцэхдээ хязгаарлагддмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалсанхийгээд Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж НТӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн ба тэд одоогийн Европт хүрч очсон Кангю аймагтай холбоо тогтоон хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахинд ноёрхлоо тогтоож байв.
Баруун зүг хийсэн их нүүдэл
Хүннү нар бутран умард болон өмнөд болж хуваагдсантай уялдан умард хүннүчүүд баруун зүг алслан нүүдэлж, улмаар НТ IV зуунд баруун европыг Аттилла хааны удирдлагаар уулгалан довтолж Баруун Ромын эзэнт гүрнийг доройтуулан мөхөөх гол хүчин зүйл болжээ. Мөн баруун зүг нүүдэллэсэн хүннүчүүдийн нэг нэсэг нь одоогийн афганистан, пакистан, иран болон энэтхэгийн зарим хэсгийг хамарч байсан Кушаны эзэнт гүрнийг мөхөөн Цагаан Хүннү буюу Эфталит улсыг байгуулан тогтож байсан Энэ гүрнийг Баруун түргийн толгойлогч [[Истем] болон Сасанидын гүрний Хосров шахийн хамтарсан хүчний эсрэг тэмцэж НТ 566 он хүртэл оршин тогтносон байна
Газар зүй
Хүннү нь Ази тивийн төвд, далай тэнгисээс алслагдмал оршдог. Эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай. Хүннүгийн газар нутаг өндөр уулс, хээр тал, говь цөл хосолсон өргөн уудам. Тэнд хур тунадас бага унадаг боловч өвс ургамал сайтай. Хүннүгийн байгаль, газар зүйн онцлог нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрахад тохиромжтой.
Аж ахуй
Хүннүчүүд мал аж ахуй эрхлэн, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг байв. Хүннүчүүдийн малын олонх нь адуу, үхэр, хонь, ямаа байлаа. Этгээд мал гэвэл тэмээ, илжиг, луус юм гэж түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хүннүчүүд өвс, усны сайныг эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэллэдэг. Тиймээс суурин хот, байшин сууц цөөн байдаг. Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний сав нутагт суурин байгуулж, хажууд нь тариалан эрхэлдэг байжээ. Үүний баталгаа нь Хүннүгийн Ноён уулын булшнаас хар будааны үр, Иволгийн балгаснаас хар будаа, улаан буудайн үр олдсон явдал юм. Мөн түүхчид төмөр анжисны хошуу, зээтүү хадуур зэрэг тариалангийн багажаас гадна тариа хадгалах том ваар олсон байна. Хүннүчүүд мориноос харваж намнахдаа гарамгай, хувцас хунар нь ч морь унахад зохицсон байдаг. Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээгээр араатан, жигүүртэн агнаж, амьжиргаандаа нэмэрлэдэг.
Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Хүннүчүүдийг саяхныг хүртэл бичиг үсэггүй гэж үздэг байсан. Гэтэл саяхнаас монгол нутаг дэвсгэр дээрх хүннүгийн үеийн архелогийн олдвороос бийр янтай хоёр хосоороо гарж ирсэн нь хүннү гүрэн бичиг үсэгтэй байсныг нотолно. Гэвч одоогоор хүннүгийн үеийн бичгийн дурсгал олдоогүй байгаа билээ.
Засаг захиргаа
Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойг нь ав” гэж тушаадаг байжээ. Модун шаньюй хаан ширээнд суусныхаа дараа шинэчлэлт хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ. Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн Жүки ван, Лүли ван нарын тэргүүлсэн ноёд захирч байсан. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн суудлыг залгамжлагч нь зүүн этгээдийн жүки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв.
Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд,цэргийн том дарга дэвшин гардаг байлаа.Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ. Хүннү гүрний засаг захиргаанд шүүн таслах эрхийг баруун, зүүн Гудоху хэмээх тушаалтан ажиллаж байсан байна. Хүннүгийн хамгийн доод тушаал нь цейцю хэмээх жижиг албыан тушаал байсан байх бөгөөд МЭӨ 166 цейцю хэмээх албан тушаалтан Хань улсад очиж байжээ.
Дайн хийсэн түүх
Хүннү нь тухайн үеийн хамгийн хүчирхэг морин цэрэг бүхий армитай байсан байна. Хүннүчүүд нь аравтын систем бүхий цэргийн нэгжтэй байсан бөгөөд нум сумыг маш чадварлаг ашигладаг байжээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун НТӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /НТӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мэн Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ. Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ.
Соёл
Хүннүчүүд өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байв. Монголчуудын нар, сар, галын дүрстэй сүлд Хүннүгээс эхтэй бөгөөд Хүннүгийн сүлд Монгол улсын төрийн далбаа, Монгол улсын төрийн сүлд, соёмбонд хадгалагдан уламжлагджээ. Төмөр болон алтаар хийгдсэн нар, сарны дүрстэй сүлд Хэнтийн Дуурлиг нарс, Ховдын Мөнххайханы Шомбуузын бэлчир, Ховдын Тахилтын хотгор[8][9] зэрэг хэд хэдэн газраас олдсон нь Монголын үндэсний түүхийн музейн эртний түүхийн хэсэгт хадгалагдаж байна. Энэ сүлд өөр улс, үндэстэнд байдаггүй.
Монголд тархсан зарим буган чулууны дээд хэсэгт нар сар байдаг.[10] Нар, сар, галын дүрстэй сүлд Төв Азийн нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэг улсад дэлгэрсэн гэж түүх сударт бичигджээ.[10]
НТӨ III - НТ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам тал нутагт Хүннү нар нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байсны нотолгоо археологийн дурсгалууд Хүннүгийн үндсэн нутаг болох Монгол улс, ОХУ-ын Өвөр Байгал, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжан Уйгарын өөртөө засах орон, Ганьсу, Хөх нуур мужийн нутгаас олддог. Хүннүгийн археологийн дурсгалыг булш оршуулгын дурсгал, хот суурин, хадны зураг хэмээн ангилан үздэг юм. Монгол улсын нутаг дэвсгэрийн Хүннүгийн үеийн түүх соёлын олон дурсгал байдаг. Үүнээс хамгийн ач холбогдолтой нь Ноён уулын булшнууд билээ. Ноён уулын булшыг 1925 онд оросын эрдэмтэн Козловын экспедици нээж ухсан байна. Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог. Энэ малталтаар Ноён уулын булшнуудын нэг нь Өмнөд Хүннү улсын шаньюй Үжүлэнгийн булш болохыг тодорхойлж, түүнээс олдсон олдворуудыг ЗХУ руу зөөн аваачсан байна. Эндээс олдсон олдворууд гэвэл Хүннүгийн үеийн ширмэл хивс бөгөөд энэхүү гайхамшигтай бүтээл нь одоо ОХУ-д байгаа бөгөөд дэлхийн түүхийн олон бүтээлд Хүннүгийн үеийн гайхамшигт олдвор гэж тэмдэглэгдэн байдаг. Үүнээс чухал олдвор нь малтсан булшнаас Өмнөд хүннүгийн шаньюй Үжүлэнгийн гавлын яс олдсон бөгөөд энэхүү чухал олдвор Монгол улсын Түүхийн музейд үзмэр болон байж байна. Энэхүү гавалын яс бүхий бунханыг чухал энэхүү Үжүлэн шаньюйгийнх болохыг тэрхүү шаньюуд дурсгал болгон үйлдсэн хятад ваарчны аяганы дээрх бичээсээр тогтоосон байна. Энэ булшнаас олдсон бусад алт мөнгөн эдлэлүүд бүгд ОХУ-д байгаа болно.
Археологийн судалгаа, сурвалж бичгийн мэдээгээр хүннү, монголчууд соёлын хувьд ижил болохыг тогтоожээ. Тухайлбал хүннү, монгол, скифчүүд гэр тэрэг хэрэглэдэг байсан бол түрэгүүдэд гэр тэрэг огт байгаагүй.[11] Мөн хүннүчүүд уртын дуу дуулдаг байв. Уртын дуу 2000 жилийн түүхтэй [12] ба хүннүчүүд уртын дуу дуулж эхэлсэн тухай хятадын "Вэй улсын судар"т бичсэн байдаг.[13] Энэ дуу нь чоно улихтай төстэй сонсогддог гэж хятад сурвалжид тэмдэглэжээ.
Угсаатны хамаарал
Эртний хятад түүхчид хятад төвийн үзлийн үүднээс бүх хөрш улс үндэстнүүдээ Хятадаас гаралтай гэх хуурамч үзэл баримталдаг бичдэг байв. Хүннүгийн тухай дэлгэрэнгүй мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. МЭӨ 6-5-р зуунд хамаарагдах өвөг хүннүгийн соёл Шаньси, Хэбэй, Шэньси мужуудын хойд хэсэг, Ляониний баруун хэсэг, Өвөр Монголд тархжээ.[14] Хүннүчүүд анх Ордос, Өвөр Монголын баруун хэсэгт төвлөрөн сууж байгаад Хүннү улс байгуулагдах үед одоогийн Монголын нутгийг захиргаандаа оруулж суурьших болжээ. Зарим судлаачид дөрвөлжин булшны хүмүүсийг хүннүгийн шууд өвөг биш гэдэг. Хүннүгийн соёл скиф-сарматийнхтай төстэй ч өөрийн онцлогтой. Хүннүгийн үед бичгийн систем байгаагүй тул зарим үгийг зөвхөн Хятадын түүхийн номонд тэмдэглэж үлдээх боломжтой байсан бөгөөд эдгээр үгсийн олонх нь утгыг тайлбарлаагүй байв. Хүннү нар олон үндэстний эзэнт гүрэн байсан бөгөөд олон хэлээр ярьдаг, тэр дундаа түрэг хэлтэй байсан байх.[15]
Хүннүчүүд монгол угсаатан байсан гэсэн онол нь хүннүгийн гарал үүслийн тухай онолуудаас хамгийн эртнийх нь юм. Сүүлийн үед энэ онолыг дэмжигсдийн тоо олон улсын эрдэмтийн дунд улам бүр өсч байна. Хятад сурвалжид тэмдэглэгдсэн олон тооны хүннү үгийг монгол үг болохыг тогтоожээ.[16]
Харин Ардын уран зохиолч, СГЗ, Төрийн шагналт Л.Түдэв агсны судалгаагаар энэхүү хүчирхэг гүрний эх нутаг нь Байгаль далай, Баргажин төхөм болохын улмаар Хүн гүрний хүн амын голлох хэсэг нь Барга-ууд байсан бөгөөд Баргын шүтээний сэнтий хойд туйлын наад эрэгт, Кузовын олтриг дахь өндөр байцын оройд үлдсэн "Нүдтэй наран тамга" одоо болтол үнэн түүх нээгдэхийг хүлээж байна. Хүн гүрний шүтээн болон одоогийн Монгол Улсын төрийн сүлд, далбаанд ашиглагдан буй нар, сар, галын дүрстэй энэхүү нүдтэй наран тамга ижил төстэй байгаа нь Баргуудыг Хүн гүрний зонхилох иргэд байж болох нэгэн баталгаа юм.
Генетикийн судалгаа
Хүннү болон монголчуудын гарал үүсэл, хоорондын холбоог тогтоох зорилгоор зарим генетикийн судалгаануудыг хийсэн байна. Хүннүгийн 62 бодгалийн яснаас дээж авч, эртний ДНХ ялган авч генетик өгөгдлийг шинжлэхэд эдгээр дээжийн 89 хувь нь Азийн хаплогруппт (А, B4b, C, D4, D5 буюу D5a, F1b) хамаарч, 11 хувь нь Европын хаплогруппт хамаарч (U2, U5a1a, J1) байсан нь Хүннү нарын дийлэнхи нь Монголжуу төрхтөн байсныг харуулах баттай баримт юм. Мөн Эгийн голын хүннүгийн булшны бодгаль болон орчин үеийн монгол хүнд хийсэн ДНХ-ийн судалгаагаар эхийн талаас удамшдаг буюу ДНХ-ийн 9 хаплогруппт болон SNP-ийн 27 хаплогруппээр энэ нутгийн хүннү болон монголын орчин үеийн хүн ам хоорондоо ижил байна гэсэн дүгнэлт гарчээ.[17] Мөн баруун Монголын Хүннүчүүдээс 6, Төв монголын хүннүчүүдээс 11 хаплогрупп илрүүлснээс A,D5, M9, M хаплогрупп зөвхөн Төв Монголын хүннүчүүдэд илэрч, бусад бүс нутагт тохиолдохгүй байна.[18]
=Мөнх сүсэг
Зураг
-
Монгол судлаачид монгол банхарыг хүннүгийн нохой мөн гэж үздэг
-
Хүннү (匈奴)
Эшлэл
- ↑ Coatsworth, John; Cole, Juan; Hanagan, Michael P.; Perdue, Peter C.; Tilly, Charles; Tilly, Louise (16 March 2015). Global Connections: Volume 1, To 1500: Politics, Exchange, and Social Life in World History. Cambridge University Press. p. 138. ISBN 978-1-316-29777-3.
- ↑ Atlas of World History. Oxford University Press. 2002. p. 51. ISBN 978-0-19-521921-0.
- ↑ Fauve, Jeroen (2021). The European Handbook of Central Asian Studies. p. 403. ISBN 978-3-8382-1518-1.
- ↑ Хүннү гүрэн Монголын түүхийн тайлбар толь
- ↑ Coatsworth, John; Cole, Juan; Hanagan, Michael P.; Perdue, Peter C.; Tilly, Charles; Tilly, Louise (16 March 2015). Global Connections: Volume 1, To 1500: Politics, Exchange, and Social Life in World History. Cambridge University Press. p. 138. ISBN 978-1-316-29777-3.
- ↑ Atlas of World History. Oxford University Press. 2002. p. 51. ISBN 978-0-19-521921-0.
- ↑ Fauve, Jeroen (2021). The European Handbook of Central Asian Studies. p. 403. ISBN 978-3-8382-1518-1.
- ↑ Elite Xiongnu Burials at the Periphery
- ↑ Xiongnu Archaeology]
- ↑ 10.0 10.1 Хүрлийн үе mongolian-history-social.blogspot.com
- ↑ Н.Сэр-Оджав, Монголын эртний түүх.1977
- ↑ Mongolian traditional folk song UNESCO.org
- ↑ Book of Wei, (Volume 113)
- ↑ Кочевые цивилизации Центральной Азии в трудах Л. Н. Гумилева
- ↑ Сэргэлэн интернашионал экспидишин- ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ
- ↑ Об этнической принадлежности хунну (Memento 14. Есдүгээр сар 2018 цахим архивт) Шабалов Александр Сократович
- ↑ Christine Keyser-Tracqui, Erik Crubezy, Horolma Pamzsab, Tibor Varga and Bertrand Iudes 2006
- ↑ Монгол-Солонгосын хамтарсан судалгаа. Докторант Г.Лхагвасүрэнгийн ажил. 2008 он
Өмнөх Бэйди |
Хүннү улс МЭӨ 209-МЭ 93 |
Дараах Өмнөд Хүннү Сяньби |
Гадаад холбоос
- Хүннүгийн голомт нутаг гэдгийг тодорхойлсон олдвор олон газраас гарч байна
- The Xiongnu and Mongol connection
- Symbols of the Huns in Central Asia
- The Huns, Rome and the Birth of Europe
- Nuclear and Mitochondrial DNA Analysis of a 2,000-Year-Old Necropolis in the Egyin Gol Valley of Mongolia
- Модун шаньюй биш, Баатар Эзэн хаан гэсэн нэр, цолтой болохыг Японы эрдэмтэд тогтоов
- К.А. Иностранцев Хунну и Гунны
- ХҮННҮ, СҮННҮГЭЭС УЛБААТАЙ СОЁЛЫН ДУРСГАЛААР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖЭЭ
- Тэнгэрийн хөгжим - Хэл хуур
- Монголын уламжлалт хөлөгт тоглоом
- Ц.Цэрэнчимэд: Шатар Монголоос үүсэлтэйг хөлөг, дүрснээс нь харж болно
- Хүннүгийн булшнаас олдсон хөлөгт тоглоом[permanent dead link]
- [1]
- [2]
- Xiongnu population history[permanent dead link]
- Mongolian Archaeology