Jump to content

Орчин үеийн Монголын түүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1921 оны Ардын хувьсгал Монголын засаг захиргааны системыг өөрчилсөн. 1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай засгийн газрын шийдвэр гарч Түшээт хан аймаг–Богд Хан уулын аймаг, Сэцэн хан аймаг–Хан Хэнтий уулын аймаг, Сайн ноён хан аймаг–Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймаг–Хан тайшир уулын аймаг гэж нэрлэгджээ. Богдхан уулын аймгийн төвийг нийслэл хүрээнээс шилжүүлж Лүнд төвлөрүүлэх, Хан-Хэнтий аймгийн төвийг Өндөрхаанд, Цэцэрлэг Мандал аймгийн төвийг Цэцэрлэгт, Хан Тайшир аймгийн төвийг улиастайд байлгахаар тогтоожээ. Дээрх 4 аймгаас гадна Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн Зоригт хан аймаг, Далай хан аймаг хоёрыг 1921 онд нэгтгэж Улаангом төвтэй Чандмань уулын аймаг болгон өөрчилжээ. 1924 онд улсын анхдугаар хурлаар баталсан үндсэн хуульд Монгол Улс БНМАУ болсныг баталж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэж засаг захиргааны тусгай нэгж болгосон байна. 1930 он болж ирэхэд манай улс 5 аймагт, аймаг нь хошууд /72/, хошуу сум нь 512, сум нь 7900 хорьдод хуваагдаж байсан. Хан-Хэнтий уул, Богдхан уул, Цэцэрлэг Мандал уулын аймгууд нь тус бүртээ 16 хошуу, Хантайшир уулын аймаг нь 10 хошуу, Чандмань уулын аймаг нь 14 хошуунд хуваагдаж байжээ. 1931 оны 11-р сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд 13 аймаг байгуулж хошуудыг устгасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд гарсан хамгийн том шинэчлэл алхам байлаа. 1931 онд Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Алтай, Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1936 онд Газар тариалан аймгийн нэрийг Сэлэнгэ аймаг болгон өөрчилж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн зэргэлдээх хэдэн сумаас бүрдэл болгож 1937 онд Булган аймгийг шинээр байгуулжээ. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулахдаа аймгийн нэрийг Говь-алтай гэжээ. 1940 онд Ховд, Увс, аймгийн казах, урианхайчууд голлон нутагладаг 20-иод сумыг нийлүүлж Баян-Өлгий аймгийг байгуулсан. 1942 онд 18 аймаг байгуулагдаж, дайны дараа үйлдвэржих бодлого баримталж байсантай холбоотой Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр гэсэн 4 хоттой болсон байна. Өөрөөр хэлбэл 1950-аад оноос хойш Монгол улсад анх удаа хотжилт буюу URBAN хэмээх ойлголт бий болж улсын чанартай хот болсон.

Монголын ойрх үеийн буюу нэн шинэ түүхийн үе нь 1990 онд Монголын ардчилсан хувьсгал ялснаас хойш одоо хүртэлх үеийг хамарна. 1992 үны шинэ үндсэн хуулиар МУ нь засаг захиргааны хувьд нийслэл, дүүрэг, хорооноос, харин аймаг нь сум багаас бүрдэнэ гэж заажээ. Улмаар нэг нийслэл хот, 21 аймаг, Улаанбаатар, Зүүнхараа, Хөтөл, Хархорин , Бор-Өндөр гэсэн албан ёсны 6 хоттой. 329 сум, 1550 багтай боллоо. Энэ бол МУ-ын засаг захиргааны нэгжийн 3дахь өөрчлөлт байв.