Jump to content

Монголын түүхэн он дараалал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэ хуудсанд монголын түүхт хэрэг явдлыг он дараалуулан бичив.

Зуун: 16 · 3 · 12 · 13 · 14 · 15 · 17 · 18 · 19 · 20 · 21-р зуун
Он,сар,өдөрТүүхт явдал
НТӨ 2070-1765 онХятадын хагас домгийн Ся улсын Хуанди уулсын хормойг цэвэрлэн, зам тавьж, огтхон ч зүгээр суусангүй. Хуанди дорно зүгт далайд хүрч, Хуаньшань болон Дайцун ууланд гарав, баруун зүгт Кунтун хүрч, Цитоу ууланд гарав, өмнө зүгт Янцы (хөх мөрөн) хүрч, Сюншань, Сяншань ууланд гарав, улмаар Хуанди умар зүгт сюньюй нарыг хөөв. Эх сурвалж нь Хятадын нэрт түүхч Сыма Циний “Ши-цы” “Түүхэн тэмдэглэлийн” 1 дугаар бүлэгт энэ тухай бичсэн байна.
Он,сар,өдөрТүүхт явдал
НТӨ 1045-221 онБайлдаант улсуудын үед Чао улсын Ли Му гэдэг жанжин мянга гурван зуун байлдааны тэрэг, арван гурван мянган сайн морь, тавин мянган зоригт цэрэг, зуун мянган мэргэн харваачдыг ялган авч бүгдийг зохион байгуулж, сургаж их цэргийг бэлтгэсэн. Тэрээр энэхүү их цэргийн хүчээр Хүннү нартай удаан жил бэлтгэл хийсний дараа хууран цэргийн аргыг амжилттай хэрэглэн хүннүгийн цэргийг отолтод оруулан тулалдан ялсан гэж тэмдэглэгдсэн байна. Эх сурвалж нь Хятадын нэрт түүхч Сыма Циний “Ши-цы” “Түүхэн тэмдэглэлийн” 110 дугаар бүлэгт “Хүннүгийн шашдир”-т энэ тухай бичсэн байна.
Он,сар,өдөрТүүхт явдал
НТӨ 1500 онХятадын сурвалж бичигт энэ онд умард зүгт орших Буган сүлдтэй чоно хөтөлсөн "улс"-тай байлдсан тухай тэмдэглэжээ.
Он,сар,өдөрТүүхт явдал
НТӨ 220 онТүмэн шаньюй Хүннү улс ын шаньюй болов.
НТӨ 209 онМодун шаньюй Хүннү улс ын шаньюй болж улсаа хүчирхэгжүүлэв.
НТӨ 200 онХүннү улс ын Модун шаньюйгаар удирдуулсан Хүннү улсын цэргийн хүч, Хань улсын эзэн хаан Гаоди Лю Баны удирдсан 400 000 хүнтэй их цэргийг бут цохин ялж, Энхийн гэрээ байгуулав.
НТӨ 174 онХүннү улс ын Модун шаньюй таалал төгсөв.
Он,сар,өдөрТүүхт явдал
1162 онДэлүүн болдогт Есүхэй баатрын Өэлүн хатнаас Тэмүүжин мэндлэв.
1186-11-7Тэмүүжиний Бөртэ хатнаас Өгөөдэй төрөв.
1189 онТэмүүжин Хамаг монголын хан болов.
Он,сар,өдөрТүүхт явдал
1205 онТэмүүжин хан Монголын олон овог аймгийг нэгтгэн захирав.
1206 онТэмүүжин хан Хэрлэний хөдөө аралд Чингис хаан өргөмжлөгдөн Их Монгол Улсыг үүсгэн байгуулав.
1215-09-23Чингис хааны ач, Тулуйн хоёрдугаар хүү Хубилай мэндлэв.
1227-08-18Тангудыг байлдан дагуулаад Чингис хаан 65 насандаа тэнгэрт халив.
1229-09-13Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан Их Монгол Улсын хаан болов.
1241-12-11Өгөөдэй хаан 55 насандаа таалал төгсөв.
1243 онХубилайн хоёрдугаар хүү Чингим мэндлэв.
1246-08-24Өгөдэйн хааны ахмад хүү Гүюг хаан Их Монгол Улсын хаан болов.
1248-04-20Гүюг хаан 42 насандаа өөд болов.
1250 он Бат хаан Алтан ордын нийслэл "Сарай" хотыг байгуулжээ.
1251-07-01Чингис хааны ач, Тулуйн ууган хүү Мөнх хаан Их Монгол Улсын хаан болов.
1259-08-11Мөнх хаан 50 насандаа тэнгэрт халив.
1260-05-05Чингис хааны ач, Тулуйн хоёрдугаар хүү Хубилай, отгон хүү Аригбөх нар өөрийн биесээ хаан өргөмжилж хоорондоо дайтав. Монголын Эзэнт Гүрний бутрал эхлэв. 1264 онд Хубилай ялж Их Монгол Улсын маргашгүй ганц хаан болов.
1268 онӨгөөдэйн угсааны Хайду Хубилай хааны эсрэг 1301 он хүртэл дайтав. Монголын эзэнт гүрний бутрал даамжрав.
1269 онХубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгон албан бичигт хэрэглэв.
1271 онХубилай сэцэн хаан Юань улсыг үүсгэн байгуулж, нийслэлийг Ханбалгасанд (өнөө Бээжин) шилжүүлэв.
1273 онЧингим ханхүү болов.
1294-02-18Хубилай хаан 72 насандаа өөд болов. Монголын эзэнт гүрэн Юань улс, Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгүгийн улс гэж дөрвөн хэсэг бутарсан ч гагц Юань улсын хааныг хаан гэж оройн дээд болгон, бусад улсынхыг хан гэдэг байв.
1294-05-10Чингимийн хүү Төмөр ханхүү Юань улсын Өлзийт хаан болов.
1295 онХүлэгүгийн улсад Газан хан суув. Хүлэгүгийнхэн лалын шашинд оров.
Он,сар,өдөрТүүхт явдал
1304 онЮань улсын тэрүүлсэн Монголын эзэнт гүрний дөрвөн улс энх тайвнаар зэрэгцэн байв. Удалгүй дахин дайтсан.
1307-06-21Төмөр өлзийт хаан 49 наслав. Дармаабалын хүү Хайсан Юань улсын Хайсан Хүлэг хаан болов.
1311-04-07Хайсан хүлэг хаан 29 наслав. Түүний дүү Аюурбарбад Юань улсын Буянт хаан болов.
1313 онӨзбег Зүчийн улсын хан болов. Зүчийн угсааныхан лалын шашинд оров.
1315 онАюурбарбад буянт хаан төрийн түшмэлийн шалтгалт авдаг болов.
1320-04-19Буянт хаан 34 наслав. Түүний ахмад хүү Шидбал Юань улсын Гэгээн хаан болов.
1323-10-04Шидбал гэгээн хаан 20 наслав. Чингимийн ач, Гаммалын хүү Есөнтөмөр хаан Юань улсын хаан болов.
1328 оны 10 сарЕсөнтөмөр хаан 34 наслав. Түүний хүү Аригиба хаан хэд хоног хаан ор суув.
1328-10-16Төрийн эргэлтээр Хайсан хааны хоёрдугаар хүү Тугтөмөр Юань улсын Тугтөмөр хаан болов.
1329-02-27Заяат хаан ах Хүслэнд хаан ширээгээ шилжүүлсэнд Юань улсын Хүслэн хаан болсонд намар нь 30 насандаа өөд болж, Тугтөмөр заяат хаан дахин хаан ширээнд залрав.
1332-10-23Тугтөмөр заяат хаан 28 наслав. Хүслэн хутагт хааны хоёрдугаар хүү Ринчинбал 6 насандаа Юань улсын хаан суув.
1333-07-19Ринчинбал 7 наслав. Хүслэн хутагт хааны их хүү, Ринчинбалын ах Тогоонтөмөр Юань улсын хаант Тогоонтөмөр хаан болов.
1335 онАбу Саид Бахадур хан нас барсанаар Ил Хаант Улс бутрав.
1368-09-14Юань улс нурав. Тогоонтөмөр ухаант хаан Монгол орондоо эргэн суув.
1388 оны 11 сарТөгстөмөр усхал хааны түшмэл Есүдэр Туул голын дэргэд түүн рүү дайрчээ. Аригбөхийн удмын Зоригт хаан Хубилай хааны гэр бүлийг орлож Монголыг захирч байв.
Он,сар,өдөрТүүхт явдал
1449 онОйрадын Эсэн тайш Тумугийн тулалдаанд Мин гүрний Жөнтун хааныг баривчлан Бээжинг бүсэлсэн ч буцаасан.
1480 онӨмнөх Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай сэцэн хатан Ойрадуудыг ялсан Батмөнх Даян хаантай гэрлэж, Монголд Алтан ураг сэргэн мандалтыг эхлүүлэв.
Он,сар,өдөрТүүхт явдал
1619 онЛигдэн хааны 10,000 цэрэг Тиелэн даваанд Манжийн Нурхач хаантай байлдаж ялагдав.
1632 онЛигдэн хаан Манжийн цэргээс зугтаж Хөх нуур луу одов.
1634 онЛигдэн хаан Хөх нуурын Шар талд нас барав.
1635 онӨмнөд Монголын ноёд Манжид дагаар орсноор Их Монгол Улс мөхөв.
1637 онЦогт хунтайжийн цэрэг Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Гүүш хан Төрбайх, Цоросын Баатар хунтайж тэргүүтэй ноёдын удирдсан Ойрадын нэгдсэн их цэрэгтэй Хөх нуурын Улаан хошуу гэдэг газар тулалдаж, Цогт хунтайжийн цэрэг ялагдсан.
1640 онТүшээт хан Гомбодоржийн хүү Занабазар Халхын Жавзандамба хутагтад өргөмжлөгдөв.
1642 онТөвөдөд Хошууд аймгийн Гүүш хан Төрбайхын угсааны Хошуудын хант улс байгуулагджээ.
1686 Өндөр гэгээн Занабазар шинэ "Соёмбо" үсэг зохиосон.
1688 онГалдан бошигт Халхад довтлон оров. Халхын гурван хангууд уван цуван Манжид дүрвэв.
1688 онГалдан бошигт хааны цэрэг түшээт хан Чахундорж тэргүүтэй Халхын цэрэгтэй тулгаран Олгой нуурын тулалдаанд ялалт байгуулав. Чахундорж үлдэгдэл цэргээ аван Өвөр Монгол руу зугтан гарав.
1691 онХалхын ноёд, Долоннуурын чуулганаар Манж Чин улсад дагаар оров.
1696 онЗуунмод-Тэрэлжийн тулалдаанд Манж ялснаар Халхын нутаг Манжийнх болов.
1697 онГалдан бошигт амиа хорлон үхэв.
Он,сар,өдөрТүүхт явдал
1709 он зун Амарбаясгалант хийдэд болсон ноёдын чуулганаар “Гурван хошууны их цааз” буюу "Халх журам"-ыг баталсан.
1716 онЗүүнгарын улсын жанжин Их Цэрэндондов болон Дугар зайсангийн удирдсан цэрэг Төвөд рүү довтлон Төвдийн цэргийг бут цохин Лхасыг эзлэв.
1717 онЗүүнгарын довтолгооноор Хошуудын хант улс мөхөв.
1718 онЗүүнгарын улсын жанжин Их Цэрэндондов болон Дугар зайсангийн удирдсан цэрэг Манжийн цэргийг Хар усны тулалдаанд бут цохин ялжээ.
1720 онЧингийн довтолгооноор Зүүнгарын цэрэг Хөхнуураас холдов.
1723 онЧингийн харьяанд орсон Хөхнуурын Лувсанданзан ноёны бослого дарагдав.
1727-8 сар Орос, Манж Чин улсын хооронд "Буурын гэрээ" хилийн зурвасыг тодотгосон эрх зүйн баримт байгуулагдсан.
1732 онЗүүнгарын хаант улсын Их Цэрэндондов, Бага Цэрэндондов жанжидаар удирдуулсан 20 000 цэрэг Манжийн Бүрдэн жанжины 30 000 цэргийг Хотон нуурын дэргэд болсон тулалдаанд сүйртэл нь бут цохин ялжээ. Үүний үр дүнд Зүүнгар-Манжийн энхийн гэрээ байгуулагдаж, хилийн цэсийг тогтоосон байна.
1755 -7 сар Манжийн 50 000 цэрэг их армийг 2 замаар хуваан давшуулж, Зүүнгарын хаант улсыг эзлэн авав.
1756 онЧин улс Чингүнжав, Амарсанаагийн бослогыг дарж, Зүүнгар улсыг мөхөөв.
Он, сар, өдөр Түүхт үйл явдал
1859 он Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ.
1861 он Их Хурээнд Оросын Консулын газар нээгдсэн.
1863-1864 он Зост, Зүүн Түмэдэд, Харчинд бослого гарсан.
1870-1883 он Оросын аялагч Николай Пржевальский Монголын нутагт 4 удаа эрдэм шинжилгээ, судалгааны аялал хийсэн.
1874 он Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилсөн.
Он,сар,өдөрТүүхт явдал
1900 он Улиастайд Манжийн эсрэг монгол цэргийн бослого болов.
1907 онЧин улс түрэмгий Шинэ засгийн бодлого хэрэгжүүлж эхлэв.
1909 он Сандо Ар Монголын Хүрээнд суух амбан сайдаар томилогдсон.
1911-12-01Ар монгол үндэстэн нутаг манж Чин улсаас тусгаар тогтнов.
1911-12-29VIII Жавзандамба хутагт Богд гэгээн Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөж, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээв.
1912-11-03Оросын эзэнт гүрэн Монголын тусгаар тогтнол, хааны эрхийг зөвшөөрөв.
1912-1915Олноо өргөгдсөн Монгол улсын цэрэг Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг амжилттай хийж, Дундад Иргэн улсын цэргийг 60 гаруй тулалдаанд ялжээ.
1912-1915Олноо өргөгдсөн Монгол улсын цэрэг Хатанбаатар Магсаржавын удирдлагаар баруун Монголыг чөлөөлөх Гурван замын байлдааныг амжилттай хийж, Дундад Иргэн улсын цэргийг олон тулалдаанд ялжээ.
1913-11-11Монгол-Төвөдийн гэрээгээр тусгаар тогтнолыг харилцан хүлээн зөвшөөрч, туслалцахаар тохиров.
1915 онХаант Орос-Дундад Иргэн Улс-Олноо Өргөгдсөн Монгол Улс гурван талын оролцсон Хиагтын гэрээгээр Ар Монгол өөртөө эзэрхэх болов.
1919 онАр Монголыг Хятадын Сю Шүжаны удирсан дарангуй цэрэг эзлэв.
1921 оны 2 сарХаант Оросын үлдэгдэл Барон Унгерний цагаан цэрэг хятад гамин цэргийг Нийслэл хүрээнээс хөөв.
1921-03-18Зөвлөлтийн улаан цэргийн дэмжлэгтэйгээр Монголын Дамдины Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтад бүгсэн гамин цэргийг цохиж зайлуулав.
1924-11-26Монгол улс Бүгд найрамдах засагт шилжин, анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглав.
1928 онХамтралжих хөдөлгөөн эхлэв.
1932 онЗэвсэгт бослогоос шалтгаалан хамтралжих хөдөлгөөн цуцлагдав.
1936 онӨвөр Монголд Дэмчигдонров ван Японы тусламжтайгаар Монгол цэргийн засгийн газрыг тогтоов.
1936 онМанж-го болон Японы цэрэг БНМАУ-ын дорнод хилийн Халхын сүм, Буйр нуур, Адагдулаан, Булан дэрсний хэсгээр удаа дараа цэргийн хүчээр халдаж, будилаан үүсгэн давтолсон боловч Ардын армийн цэргийн ангиуд бут цохин няцаав. БНМАУ ба Манж-го, Японы талтай хилийн будилааныг зохицуулахаар Манжуурын уулзалтыг хийж эхлэв.
1937 онМонгол цэргийн засгийн газар Монголын нэгдсэн өөртөө засах засгийн газар болов.
Монгол улсад 30000-аад хүнийг хилсээр ялласан их хэлмэгдүүлэлт болов.
1939 онМонголд их хэлмэгдүүлэлт төгсөв.
1939 оны 5 сарХалхын голын байлдаан: Манж-год байрласан Японы цэрэг Монгол руу дайрав. Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүчин тосон байлдав.
1939-09-18Халхын голын байлдаан: Япон Монгол-Зөвлөлтийн талтай гал зогсоох хэлэлцээ хийв. Япон-Зөвлөлтийн хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулагдав.
1941 онМонголын нэгдсэн өөртөө засах засгийн газрын нэр Монголын өөртөө засах холбоо болж өөрчлөгдөв. Товчоор Мөнжян.
1945 оны 8 сарПотсдамын уулзалтаар хүлээсэн үүргийн дагуу Зөвлөлтын тал БНМАУ-ын Ардын армитай хамтран Японы цэргээс Дундад Иргэн Улсын нутгийг чөлөөлөх дайныг хийж, Манжуур дах японы Квантуны армийг бүслэн був цохиж, олзолсон байна.. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шаардлага багтсан Хятад-Зөвлөлтийн найрамдлын гэрээ батлагдав.
1945-10-20Монголын бүх ард нийтийн санал хураалтаар 100% тусгаар тогтнолыг дэмжив.
1946-1-5Дундад Иргэн Улс (Хятад) Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1949-10-06Шинээр тогтсон БНХАУ (Хятад), Монгол Улс харилцан нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоов.
1950-аад онМонголын малчдын нэгдэлжих хөдөлгөөн болов.
1953 онТайваньд дүрвэсэн Гоминданы засгийн газар Хятад-Зөвлөлтийн найрамдлын гэрээнээс татгалзав.
1955 онТайвань (тухайн үеийн Хятадын суудал) БНМАУ-г НҮБ-д элсэхийг хориглов.
1961-10-27БНМАУ буюу Монгол улс НҮБ-ын гишүүн болов.
1961 оны 12 сарУлаанбаатар төмөр зам баригдаж гүйцэв.
1962 онХятад-Зөвлөлтийн хуваагдал: Монгол Ардын Нам-ын удирдлага ЗХУ-ын талд орж, Хятад-тай зөрчилдсөн.
1965 онЮмжаагийн Цэдэнбал сэхээтнүүдийг цэвэрлэв.
1969 онХятад-Зөвлөлтийн хуваагдал: Хятад түрэмгийллийн заналхийллийн хариуд ЗХУ Монголын нутаг дэвсгэрт томоохон арми байрлуулсан.
1981 оны 3 сарЖүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн анхны монгол хүн болов.
1984 оны 8 сарЮмжаагийн Цэдэнбалыг огцруулан зайлуулсан.
1987-1-27БНМАУ АНУ-тай дипломат харилцаа тогтоосон.
1989 оны 12 сарШинэчлэлийн анхны ард түмний жагсаал болж, МоАХ байгуулагдав.
1990 онАрдчиллын төлөөх томоохон жагсаалууд цаг агаарын таагүй нөхцөлд болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, олон намын тогтолцоо, шинэ сонгууль явуулахаар тусгасан. Анхны ардчилсан сонгууль болсон. МАХН ялсан.
1992 оны 7 сарМонгол Улсын Үндсэн Хууль батлагдсан. Зөвлөлтийн цэргүүд Монголын газар нутгаас бүрэн гарсан.
1993-6-6Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль болсон. Сөрөг хүчнээс нэр дэвшсэн, МАХН-ын гишүүн асан Пунсалмаагийн Очирбат ялалт байгуулсан.
1996-6-30Анхны Коммунист бус Засгийн газар сонгогдсон.
1998 онДэд бүтцийн сайд, 1990 оны жагсаалын удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг алагдсан.
2000-7-2Улсын Их хурлын сонгуулиар МАХН сонгогдсон; Ерөнхий сайд Намбарын Энхбаяр шинэ Засгийн газрыг байгуулав.
ЖилСар, өдөрТүүхт явдал
2003Монгол Улсын Зэвсэгт Хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэв.
20042004 оны ээлжит УИХ-ын сонгуульд МАХН, Эх орон Ардчилсан эвсэл тус бүр 36 гишүүний санал авч, эвслийн засгийн газрын тэргүүнээр АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд болов.
20061 сарМАХН засгийн газрыг огцруулж, МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд, 26 дахь Ерөнхий сайд болов.
200710 сарМАХН-ын даргаар Санжийн Баяр сонгогдож, 27 дахь ерөнхий сайд болов.
20096 сарЦахиагийн Элбэгдорж нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд 51.24%[1]-ийн саналаар ялалт байгуулж, Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдов.
200910 сарСанжаагийн Баяр эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдаас огцорч, Сүхбаатарын Батболдод албан тушаалаа шилжүүлэв.
20128 сар2012 оны УИХ-ын сонгуулиар, Ардчилсан нам ялалт байгуулж, намын дарга Норовын Алтанхуяг Монгол Улсын 29 дэхь Ерөнхий Сайд болов.
20136 сарЦахиагийн Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 50.23%[2]-иар ялалт байгуулж, улиран сонгогдов.
  1. "Сонгуулийн урьдчилсан дүн | Sonin.mn". web.archive.org. 2009-05-28. Эх хувилбараас архивласан: 2009-05-28. Татаж авсан: 2023-12-26.
  2. "Урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж ялсныг зарлав – ShuuD.mn". web.archive.org. 2013-06-29. Эх сурвалжаас архивласан огноо 2013-06-29. Татаж авсан: 2023-12-26.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)