Jump to content

Монгол дахь Оросын Консулын газрууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголд анх 1861 онд ӨргөөОросын хаант улсын Консулын газар байгуулагдаж байв.

Өргөө дахь Оросуудын сууршил анх 1786 онд эхэлсэн боловч 1860 он хүртэл цөөн орос хүмүүс байсан ажээ. 1860 онд Оросын хаант улс-Чин улсын "Бээжингийн гэрээ" байгуулагдсанаар Оросын худалдаачид Монголд худалдаа хийх нөхцөл бүрдэж, Өргөө хотод Оросын консулын газар нээх шаардлага урган гарчээ. 1861 онд анхны Консулын газрыг нээж Их хүрээний зүүн талд, Маахуур толгойн энгэрт байрлах болжээ. Хотод анх консул, нарийн бичгийн дарга, хэлмэрч, эмч, офицерын удирдлаган дор 20 казакаас бүрдсэн хэсэг иржээ. Өргөөнд 1861-1863 онуудад Оросын анхны консул нь Константин Боборыкин (1829-1904) томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрээр Монголд харьцангуй богино хугацаанд ажилласан бөгөөд түүний эзгүйд консулын (консулын газрын зохицуулагч) үүргийг анх нарийн бичгийн дарга, орчуулагчын албыг хашиж байсан Яков Парфентьевич Шишмарев (1833-1915) гүйцэтгэж байжээ. 1864 онд Я.Шишмарев консулын үүрэг гүйцэтгэгч, 1865 онд консул, 1882-1904 онд Өргөө дахь Ерөнхий консулаар томилогдон ажилласан байна. 1907-1911 онд Консулын газрын зохицуулагчийн албыг хашиж байжээ. Е.В.Падерин гэж Консулын газрын нарийн бичгийн даргаар 1865-1880 онд ажиллаж байсан. (Пясецкий Павел Яковлевич "Путешествие по Китаю в 1874-1875 гг" - гэдэг 1882 онд хэвлэгдсэн номонд дурдсан байдаг)

1904-1906 онд Консул, 1911-1913 онд Ерөнхий консулаар Владимир Фёдорович Люба ажиллаж байгаад Хятад руу 1918 онд зугтан цагаачилж 1928 онд Харбинд нас баржээ. Энэ 1911-1912 онд консул Георгий Попов, Эльтеков болон консулын газрын орчуулагч буриад Церемпилов нар мөн хамт ажиллаж байжээ.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлахад Бээжинд сууж асан Оросын консул Иван Коростовец (1862-1933) Хүрээнд ирж монголчуудтай гэрээ хийсэн байна.

1912-1913 он орчим В.В.Бурдаковский гэж Өргөө дахь Холбооны дарга байсныг норвегийн аялагч, гэрэл зураг сонирхогч Оскар Мамен, Альфред Рустад нар гэрэл зургийг нь авч баримтжуулж үлдээсэн байна.

1913-1915 онд Александр Яковлевич Миллер (1864-1940) Консулын газар дипломат агент, байсан. 1915-1916 онд Ерөнхий Консул байсан.

1916 оноос 1919 он хүртэл Аркадий Александрович Орлов (1868-1928) гэж хүн Ерөнхий Консулаар ажиллаж байсан. 1917 оноос Ховд дахь Консулаар давхар ажиллаж байжээ. А.Орлов Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрдөггүй хүн байсан бөгөөд 1919 он хүртэл Монголд амьдарч байгаад Хятад руу гарч цагаачилсан байна.

Энэ үед Консулын газрынхан гол төлөв оросын худалдааны асуудал эрхэлж байсан.

1913 оны байдлаар нийслэл Өргөөд 1500 орчим оросууд амьдарч байжээ.

1922 оны зун Зөвлөлт Оросын анхны Бүрэн эрхт төлөөлөгчөөр Николай Любарский (1887-1938) Хүрээнд ирж суусан.

Зөвлөлт засгаас Хүрээнд суух төлөөлөгчөөр 1923 онд Алексей Васильев (1880-1941) гэгч томилогдон ирсэн. Тэрээр урьд нь Монголд цахилгаан мэдээний газар ажиллаж байгаад хөөгдсөн юм.

Улиастайд 1906 онд Оросын Консулын газар байгуулагдсан.

1881 онд Оросын Хятадтай байгуулсан "Петербургийн гэрээ"-гээр Орос улс Улиастай, Ховдод нэмж Консулын газар нээх эрхийг олж авчээ. 1905 оны тавдугаар сард Оросын ГХЯ Улиастай хотод шинэ Консулын газар байгуулах шийдвэр гаргаж Консулын үүрэг гүйцэтгэгч 1906 оны 6 дугаар сарын 26-нд алба хааж эхэлжээ. 1909 оны 3 дугаар сарын 28-нд Чин улсын ГХЯ-аас Оросын Консулын газар байгуулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа А.А.Вальтер гэж ЗХУ-ын консул ажиллаж байсан.

Ховдод 1911 онд Консулын газар байгуулагдсан.

Орос, Хятадын 1881 оны "Петербургийн гэрээ"-ний дагуу Ховдод мөн 1911 онд нээж 1913 онд албан ёсны зөвшөөрөл хятадын талаас авсан байна.

1913-1916 онд Ерөнхий консулаар Владимир Фёдорович Люба ажиллаж байсан.

ЗХУ-ын үед Консулын газар ажиллаж байгаад дайны дараа 1946 онд хаагдсан. 1920-иод оны сүүлчээр А.П.Хионин, 1941 онд Консулаар Тимофеев В.А. ажиллаж байжээ.

Шар сүм буюу өнөөгийн Шинжаан уйгарт 1911 онд байгуулагдсан.

Алтанбулаг дахь Оросын Консулын газар Я.П.Шишмарёв, И.Я.Коростовец нарын санаачилгаар 1915 онд байгуулагдаж 1931 онд хаагдсан байна.

Соркин Наум Семёнович 1926-1930 онуудад, 1930-1931 онд Широков Владимир Николаевич Консулаар ажиллаж байжээ.

Чойбалсан хотод 1970-1992 онд ЗХУ-ын Ерөнхий Консулын газар ажиллаж байв.

Эрдэнэт хотод 1975 онд ЗХУ-ын Консулын газар нээгдэж, сүүлд 1981 оны 12 дугаар сараас Ерөнхий Консулын газар болж өргөжин байгуулагдан ажиллаж байгаад 2017 онд үйл ажиллагаагаа зогсоосон байна.

ЕКГ нээгдээд анх 1976-1977 онд Луковников Иван Ефимович, 1977-1982 онд Садыков Леонид Салиджанович нар ЗХУ-ын Ерөнхий Консулаар ажиллаж байжээ.

  • 1982-1987 онд Кабалоев Билар Емазаевич
  • 1987-1992 онд Петров Валерий Константинович
  • 1992-1997 онд Ревин Валерий Николаевич (ОХУ)
  • 1997-2000 онд Федулов Александр Валентинович
  • 2000-2003 онд Чигвинцев Юрий Константинович
  • 2003-2006 онд Басанов Владимир Манцынович
  • 2006-2010 онд Мигалкин Александр Васильевич
  • 2010-2014 онд Федулов Александр Валентинович
  • 2014-2017 онд Ракшаев Рыгзын Ракшаевич нар Ерөнхий консулаар ажиллаж байсан.

Багануурт 1984-1992 онд ЗХУ, ОХУ-ын Ерөнхий Консулын газар үйл ажиллагаа явуулж байжээ.

БНМАУ-ын Дархан хотод 1970 оны 8-р сард ЗХУ-ын Консулын газар нээгдээд сүүлд Ерөнхий Консулын газар бол өргөжөөд 1992 оноос ОХУ-ын Ерөнхий Консулын газар болж өнөөг хүртэл ажиллаж байна.

  • 1970-1974 онд Иван Фёдорович Давыдычев,
  • 1974-1978 онд Михаил Фролов,
  • 1978-1982 онд Григорий Бондарев,
  • 1988-1991 онд Виталий Николаевич Брага,
  • 1993-1998 онд Владимир Манцынович Басанов,
  • 1998-2001 онд Борислав Борисович Мещанинов,
  • 2001-2003 онд Алим Андреевич Кроливец,
  • 2003-2007 онд Александр Валентинович Федулов,
  • 2011-2014 онд Иван Сергеевич Мостыка,
  • 2014-2019 онд Александр Цеденишиевич Доржиев,
  • 2019 оноос Зайнутдинов Руслан Амирович Ерөнхий консулаар ажиллаж байна.