Цэндийн Батчулуун: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 23: | Мөр 23: | ||
* 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч, |
* 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч, |
||
* 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач, |
* 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач, |
||
* 1986-1989 онд ХБДС-д багш, 1992 |
* 1986-1989 онд ХБДС-д багш, 1992-2015 онд Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагч. |
||
Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ. |
Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ. |
16:14, 8 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар
Цэндийн Батчулуун | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | удирдаач |
Хуурчийнхан овогт Цэндийн Батчулуун Монгол Улсын Ардын Жүжигчин, удирдаач.
Намтар
- Улаанбаатарт ХБДС-ийг 1971 онд,
- Японд Токиогийн Васеда их сургуулийг 1999 онд төгссөн. Морин хуурч, хөгжмийн багш мэргэжилтэй, СУИС-н Хүндэт профессор. Монголын Урлагийн ажилтны холбооны тэргүүлэгч, Хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн байсан.
БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин алдарт морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг.
- 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч,
- 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач,
- 1986-1989 онд ХБДС-д багш, 1992-2015 онд Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагч.
Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ.
Уран бүтээл
- З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож,
- Морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон,
- морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу,
- Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ.
Гавьяа Шагнал
- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1981-07-07. №216/
- МУАЖ /2002-07-05. №92/
- ДЗО-ны Х их наадам, Үндэсний хөгжимчдийн уралдаанд дууг хөгжимдөгчдийн уралдааны тэргүүн шагналууд,
- БНАСАУ-д зохиогддог олон улсын “Хаврын баяр” наадмын шилдэг удирдаачийн “Алтан цом”, “Гоо марал-99” шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн байна.
- 2004 онд Японы “Мандах нарны туяа” одонгоор шагнагдсан ажээ.