Jump to content

Улемозавр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улемозавр
Оршин байсан хугацаа: Пермийн галав

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Синапсид
Баг: Терапсид
Дэд баг: Динокефаль
Дээд овог: Тапинокефаль
Овог: Тапинокефалийнхан
Төрөл: Ulemosaurus
Зүйл: U. svijagensis
Латин нэр
Ulemosaurus svijagensis
Рябнин, 1938

Улемозавр (Ulemosaurus svijagensis) нь 250 сая жилийн өмнө амьдарч байсан динокефаль синапсид юм. Үлдэгдэл нь Оросын Татарстан дахь Ишеевогоос олджээ.


Улемозавр агнаж буй Титанофон

Улемозаврын араг яс, гавлын ясны хэсэг нь л олдсон байдаг. Гавлын яс нь маш зузаан бөгөөд хамгийн өргөн хэсгээрээ 10 см орчим байжээ. Гавлын яс нь зузаарсан нь толгойгоороо мөргөлддөг байсных байх магадлалтай гэж зарим судлаач үздэг. Өвсөн тэжээлтэн байсан гэж үздэг ч доод эрүүний яс нь маш бат бөх байдаг тул зарим палеонтологичид түүнийг махан тэжээлтэн байсан гэх үзэл ч бий. Учир нь түүний эрүүний булчин нь үүдэн шүдээрээ олзоо зулгаан идэх боломжийг олгодог байсан гэж тэд үздэг байна.

Улемозавр нь Москопстой ойрын төрөл юм. Улемозавр болон бусад тапинокефалиуд Дунд-Пермийн төгсгөл үед мөхжээ.

  • Patricia Vickers-Rich and Thomas H. Rich, The Great Russian Dinosaurs, Guntar Graphics, 1993, p. 35. ISBN 0-7326-0503-2

[1][2]

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]