Jump to content

Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улс (Монгол бичиг: Улус) нь тодорхой газар нутагтай төрт нэгдэл юм.[1] Эрх мэдлээрээ бүрэн эрхт, харъяат хоёр янз байна. Хүчээр эсвэл албадлагагүй нийлсэн холбооны тусгаар улс байх нь цөөнгүй.[1] Түүнчлэн өөр улсын манлайлал, нөмөрт байх улс бас бий. Улс гэдэг нь орон гэдэгтэй ижил утгатай боловч албан ёсоор хэрэглэгддэг.

1225 оны Чингисийн чулууны бичигт хамаг монгол улс (Монгол бичгийн галиг: хамуг моңгол улус) гэж, хожим 1246 онд Гүюг хаанаас Ромын пап 4-р Инноцентд илгээсэн захидлын тамганы дардаст их монгол улс (Монгол бичгийн галиг: йэхэ моңгол улус) хэмээн бичигдсэн нь Монгол бичгээрх эх сурвалжууд болдог. Мөн Монгол хэлэнд эртнээс хүмүүс (иргэн, хүн ам, ард түмэн, үндэстэн гэж бас ойлгогдож магадгүй) гэхийг өөрөөр "улс" хэмээдэг нь энэ хоёр утга угаасаа нэг үг байсан, эсвэл аль нэгнээсээ шилжсэн байж магадгүй юм.

Улс орны онцлог

[засварлах | кодоор засварлах]

Улс орон нь ихэвчлэн өөрийн засгийн газар, төрийн байгууламж бүхий хууль, голчлон Үндсэн хууль, цагдаа, цэрэг, татварын систем, түүнчлэн бусад орны оршин суугчдаас тусгайлан бүрдсэн хүн амтай байдаг.

Улс нь тусгаар тогтносон нутаг дэвсгэр дээрх засгийн газар, хүн ам, дээд эрх мэдэл гэсэн ойлголтуудаар тодорхойлогддог.

Дэлхийн өмнөд туйлаас бусад бүх газар нутаг нь улс орнуудад хуваагдсан байдаг. Ватикан хот улсыг оруулаад нийт 193 улс орон НҮБ-ын гишүүн орноор, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Эдгээр дээр өөрөө-тодорхойлогч гэсэн философитой, улс болон хүлээн зөвшөөрүүлэх хүсэл бүхий дээд эрх мэдэлгүй нутаг дэвсгэрүүд бий.

Тэдгээрийн зарим нь хүн ам, нутаг дэвсгэрээ хянах де-факто бүхий Авхаз зэрэгтэй адилхан ч, дээд эрх мэдэл нь хүлээн зөшөөрөгдөөгүй байдаг. Өөрөөр төв засгийн газаргүй ч бодит байдал дээр улс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсууд ч бий. Эдгээр нь олон улсад тус тусын улс гэж явдаггүй ч, олон улсад өөрийн нутаг дэвсгэр бүхий улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Үндэстэн гэдэг нь "Төрт-улсад хэлбэршсэн эсвэл хэлбэршихээр эрмэлзсэн нэгдсэн нэг адилтгал бүхий хүмүүсийн бүлэглэл" юм гэж 2001 онд Финландын улс төрч, судлаач Пиа-Ноора Кауппи нар нь тодорхойлсон байдаг.

Эндээс улс оронд байх зүйл нь нэгдсэн нэг угсаа гарал, хэл зүй, шашин, түүх бүхий хүмүүсийн групп юм гэж хэлж болох юм. Дээд эрх мэдэл бүхий Төрт-улс(nation-state) гэдгээс ялгахын тулд дээд эрх мэдэлгүй үндэстэн байх үеийн улс орон гэдэгтэй ойролцоо утгатайгаар энэхүү ойлголт нь хэрэглэгдэх болсон.

  1. 1.0 1.1 "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. 1995. 3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America