Флоренц
Харагдац
Флоренц
Firenze (Итали) | |
---|---|
Comune di Firenze | |
Улс | Итали |
Муж | Тоскана |
Хотын бөөгнөрөл | Флоренц (FI) |
Хуваалт | Баронта, Каллай, Галлуццо, Кассин дель Риччио, Кросе ди Виа, Ла стра, Мантиньяно, Угнано, Парижи, Пиацца Калда, Понтиньяле, Сан Мишель ба Монтерипальди, Сетиньяно |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Сара Фунаро (АН) |
Газар нутаг | |
• Нийт | 102.32 км2 (39.51 бээр2) |
Өндөр | 50 м (160 фут) |
Хүн ам (2022 оны 1 сарын 1)[2] | |
• Нийт | 367,150 |
• Нягтрал | 3,600/км2 (9,300/бээр2) |
Иргэдийн нэршил | Монгол: Флоренцчууд Итали: fiorentino (эр), fiorentina (эм) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 50121–50145 |
Залгах код | 055 |
ISTAT код | 048017 |
Хамгаалагч гэгээнтэн | Адислагч Жон[3] |
Гэгээнтний өдөр | 6 сарын 24 |
Вэб сайт | Албан ёсны цахим хуудас |
Флоренц (Италиар Firenze) нь Италийн Тоскана бүс болон Флоренц мужийн төв юм. 364,779 хүн амтай бөгөөд үүгээрээ Тосканад тэргүүлдэг.
Флоренц нь Арно голын эрэг дээр орших бөгөөд Дундад зууны үе, Сэргэн мандалтын үед эзлэж байсан чухал байр суурь болон соёл урлаг, архитектуруудаараа дэлхийд алдартай. Дундад зууны үед Европын худалдаа санхүүгийн төв байсан бөгөөд Италийн сэргэн мандалтын эхлэл цэг хэмээгддэг. Мөн "Дундад зууны үеийн Афин" хэмээгдэж байжээ. Флоренцийг удаан хугацааны туршид Медичигийн гэр бүл де факто байдлаар удирдаж байсан. 1865-1870 онд Италийн вант улсын нийслэл байжээ.
"Флоренцийн түүхэн төв" нь жил бүр сая гаруй жуулчдыг татдаг бөгөөд 1982 онд ЮНЕСКО Дэлхийн өв хэмээн бүртгэжээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Superficie di Comuni Province e Regioni italiane al 9 ottobre 2011". Италийн үндэсний статистикийн хүрээлэн. Татаж авсан: 16 Гуравдугаар сар 2019.
- ↑ "Bilancio demografico anno 2015 e popolazione residente al 31 dicembre; Comune: Firenze". ISTAT. Select: Italia Centrale/Toscana/Firenze/Firenze.
- ↑ Paoletti, John T. and Radke, Gary M., Art in Renaissance Italy, Laurence King Publishing, 2005, p.79ISBN 1-85669-439-9
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Città di Firenze Албан ёсны сайт (англи хэлээр)
- Флоренцийн агаарын байдал (англи хэлээр)
- Флоренцийн статистик
- Commons: Firenze – Викимедиа дуу дүрсний сан