Хайлш
Хайлш гэдэг нь хамгийн багадаа хоёр болон түүнээс дээш элементээс бүрэлдэх бөгөөд энэхүү нэгдэл нь металлын үндсэн шинж чанар болох металлын холбооны кристалл бүтцийг үзүүлэх ёстой юм. Хайлшинд байх элементүүдийн харилцаа болон хоорондын шинж чанарын нөлөөлөл нь үндсэн гурван хүчин зүйлээс хамаарна. Үүнд:
- хайлшинд байх элементүүдийн төрөл болон хичнээн элемент байгаагаас
- тэдгээрийн хайлшинд эзлэх агуулгын хэмжээ
- температур
Эдгээр хүчин зүйлүүд нь нэг элемент нь нөгөөдөө уусах буюу уусгах чадвар болон цаашлаад тухайн элемент тодорхой холимог нэгдэлтэй эсвэл цэвэр нэгдлүүдтэй нэгдэн хайлш үүсгэх, үүсгэхгүйг тогтоож өгдөг.
Шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Хайлшийн элемент нь үндсэн элементтэй нэгдэн хатуу нэгдэл (нэг фазын хайлш) үүсгэх эсвэл хэд хэдэн фазыг ч үүсгэх бололцоотой. Нэг фазын хайлшны шинж чанарыг голчлон химийн найрлагаар нь тогтоож болдог бол олон фазын хайлшийн шинж чанарыг тогтоохын тулд химийн найрлагаас гадна фазын тархалт (мөхлөг) ихээхэн нөлөөлнө. Суурь металл болон хайлш үүсгэн холигдож байгаа хольц элементүүдийг хайлшийн бүрэлдхүүн гэж бас нэрлэдэг. Холимог кристалл бүтэц нь хатуулаг болон суналтын тэсвэржилт өндөртэй боловч үндсэн металлаас хайлалтын температур харьцангуй бага байдаг.
Цэвэр металл нь зөөлөн, агаар, усны нөлөөгөөр хялбархан коррозид ордог ,зөөлөн учраас ахуйн хэрэглээнд тохирдоггүй. Иймд ихэнх металл эдлэлийг өөр металлтай хольж хайлш үүсгэн шинж чанарыг нь өөрчлөн хэрэглэдэг.
Хайлшийн бат бөх чанар цэвэр металлыг бодвол үргэлж илүү байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Энэ сансрын хөлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ телевизийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ телехолбооны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ металлургийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ нуклидын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.