Jump to content

Хун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хун
Хуруут хун Cygnus olor
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуу хэлбэртэн
Овог: Нугасныхан
Дэд овог: Anserinae
Төрөл: Cygnus
Bechstein, 1803

Хун (латин. Cygnus) нь галуу, нугасын хамт Нугасныхан овогт багтдаг усны шувуу юм. 6-7 зүйл байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл нэмэгдээд байгаа. Хун шувууд нь Нугасныхан овгийн дотор хамгийн том биетэйд орох ба нисдэг шувуудын дунд ч томхонд тооцогдоно. Хамгийн том биетэй зүйлүүд болох Хуруут хун, Хойд Америкийн цагаан хун (бүрээч хун), гангар хун зэрэг нь 140-160 см урт, 18 кг хүртэл жинтэй, дэлгэсэн далавчны урт 3 м хүртэл байдаг ажээ. Нилээд төстэй болох галуунаас ч харьцангуй том сарвуу, хүзүүтэй байна. Нүд болон хошууны хооронд өдгүй арьстай. Эр, эм нь адил өнгийн өд, үзэмжтэй ба эм нь биеэр арай жижиг.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар болон цагаан өнгөтэй байдаг. Австралийн Хар хун (Cygnus atratus) бол бүх бие нь хар өнгөтэй, дэгдээхэй нь цайвар саарал өнгөтэй. Өмнөд Америкийн 2 зүйл хун нь ягаандуу өнгийн хөлтэй ба бусад зүйл нь ерөнхийдээ хар, бараан саарал өнгийн хөлтэй байдаг.

Нисч буй Хун

2020 оны байдлаар 6 төрлийн хүн ялгаж үздэг байна.

[засварлах | кодоор засварлах]
  • Америк хун (Cygnus columbianus)
  • Хун хун (Cygnus cygnus)
  • Хар хошуут хун (Cygnus buccinator)
  • Ягаан хошуут хун (Cygnus olor)
  • Хар хүзүүт хун (Cygnus melanocoryphus)
  • Хар хун (Cygnus atratus)
 Commons: Хун – Викимедиа зураг, бичлэг, дууны сан