Хустайн байгалийн цогцолборт газар
Хустайн байгалийн цогцолборт газар | |||
---|---|---|---|
Хустайн нуруунд бэлчиж буй тахийн сүрэг | |||
Байрлал: | Төв, Монгол | ||
Ойр хот: | Улаанбаатар | ||
Талбай: | 506 км² | ||
БЦГ-т бүртгэсэн: | 1998 он | ||
Хаяг: | www.hustai.mn | ||
БЦГ-ын судалгааны төв |
Хустайн байгалийн цогцолборт газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нурууны 506 км² талбайг хамарсан байгалийн цогцолборт газар юм. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино.
Түүх
[засварлах | кодоор засварлах]УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгожээ.
Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна.
Анхны тахиудыг 1992 онд авчирч хамгааллын зэрэглэл ахиулсан билээ. Мөн тухайн үедээ төрийн мэдлийн газар нутгийг төрийн бус байгууллага хамгаалан менежментийг нь авч явдаг туйлын өвөрмөц бүтэцтэй цорын ганц байгууллага байсан юм. Харин өдгөө төр-төрийн бус байгууллагын түншлэлийг өргөжүүлж, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого тэлэн, өөр хоёр ч газрын хамгааллын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Хустайн байгалийн цогцолборт газрын экосистемийн унаган төрхийг алдагдуулалгүйгээр хадгалан хамгаалж, дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулж, байгальд бие даан амьдрах чадвартай популяци бий болгон, байгалийн аялал жуулчлалд түшиглсэн санхүүгийн тогтвортой эх үүсвэр, нутгийн иргэдийн идэвхтэй оролцооны тусламжтайгаар тус газрын орчны бүсийг урт удаан хугацаанд хамгаална.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Пржевальскийн адуу буюу түүнийг дэлхийд таниулсан эрдэмтнээр нэрлэгдсэн тахь
-
Хустайн байгалийн цогцолборт газрын дэлгэмэл зураг. Алан Кордовагийн авсан зураг.
-
Нэгэн зүйл дэгд
-
Айлын гадаа идээшилж буй нь
-
Тахийн сүрэг ууланд
-
Хустайн БЦГ-ын төв хаалга