Хятад-Төвөд хэлний язгуур
Appearance
Хятад-Төвөд хэлний язгуур - Дорнод Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид тархсан Хятад хэл болон Төвөд-Бирм хэлний бүлэг хэмээн хуваагддаг хэлний язгуур юм. Хэл шинжлэлийн хувьд 200-300 хэл багтдаг гэсэн судалгаа бий. Энэхүү хэлний язгуур нь Энэтхэг-Европ хэлний язгуурын дараа орох хамгийн олон ярилцагчтай хэлний язгуур юм.
Сино хэлний бүлэг (Хятад хэлний бүлэг)
[засварлах | кодоор засварлах]- Эх газрын хятадаар үндсэн тархацтай хятад хэлнүүд болон нутгийн маш олон аялгуутай. Мандарин буюу эх газрын Хятадын баримжаа аялгуунаас гадна Бүе, Юүе, Гань, Ү, Жин, Кантон буюу Гуандунь зэрэг аялгуу бий. Түгээмэл хэрэглэгддэг 6 том аялгуутай бөгөөд Мандарин аялгуу (хэл) нь нийт авианы 4 хөгтэй.
Төвөд-Бирм хэлний бүлэг
[засварлах | кодоор засварлах]- Төвөд болон Бирм хэлнүүд багтдаг. Нутгийн аялгуунд хуваагдан тэдгээр нь хэлний дэд бүлгийг бүрдүүлнэ.