Цусны бүлэг
Цусны бүлэг (цусны төрөл) нь эритроцитийн (улаан бөөм) гадаргууд антиген байгаа эсэх, мөн удамших антигенлэг бодисууд байгаа эсэх дээр үндэслэсэн цусны ангилал юм. Эдгээр антигенүүд нь цусны бүлгийн системээс хамааран, уураг, нүүрс ус, гликоуураг, гликолипид байж болно. Эдгээр антигенүүдийн зарим нь өөр өөр эдийн ялгаатай эсийн гадаргууд мөн оршдог. Улаан бөөмний гадаргуун антигенүүдийн зарим нь нэг аллелээс үүсэлтэй байх ба эдгээр нь хамтдаа цусны бүлгийн системийг үүсгэнэ.[1] Цусны төрөл нь эцэг эхийн аль альнаас нь удамшигдан төлөөлөгдсөн байдаг. Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь одоогийн байдлаар нийт 35 төрлийн хүний цусны бүлгийн системийг тодорхойлоод байна.[2] Тэдгээрээс хамгийн чухал системүүд бол, ABO ба RhD антиген юм. Энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O ба RhD төлөв нь эерэг, сөрөг эсвэл огт үгүй (null) гэдгийг тогтооно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна. Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Maton, Anthea; Jean Hopkins; Charles William McLaughlin; Susan Johnson; Maryanna Quon Warner; David LaHart; Jill D. Wright (1993). Human Biology and Health. Englewood Cliffs NJ: Prentice Hall. ISBN 0-13-981176-1.
- ↑ "Table of blood group systems v4.0" (PDF). International Society of Blood Transfusion. November 2014. Archived from the original (PDF) on Дөрөвдүгээр сар 14, 2015. Татаж авсан: April 9, 2015.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- BGMUT Blood Group Antigen Gene Mutation Database at NCBI, NIH has details of genes and proteins, and variations thereof, that are responsible for blood types
- Загвар:OMIM
- Загвар:OMIM
- "Blood group test". Gentest.ch GmbH. Татаж авсан: 2017-03-23.
- "Blood Facts – Rare Traits". LifeShare Blood Centers. Archived from the original on September 26, 2006. Татаж авсан: September 15, 2006.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - "Modern Human Variation: Distribution of Blood Types". Dr. Dennis O'Neil, Behavioral Sciences Department, Palomar College, San Marcos, California. 2001-06-06. Archived from the original on 2001-06-06. Татаж авсан: November 23, 2006.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - "Racial and Ethnic Distribution of ABO Blood Types – BloodBook.com, Blood Information for Life". bloodbook.com. Татаж авсан: September 15, 2006.
- "Molecular Genetic Basis of ABO". Archived from the original on Арван хоёрдугаар сар 7, 2008. Татаж авсан: July 31, 2008.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help)
Энэ гематологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.