Jump to content

Чагос олтриг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Диего Гарсиа

Чагос олтриг (Англи: Chagos Archipelago) нь Энэтхэгийн далайд орших олтриг юм. Энэтхэгийн далай дахь Английн эзэмшил нутагт багтана. Мальдиваас өмнө зүгт 1,600км-ийн зайд орших, 7 шүрэн арал ба түүнийг тойрсон 60 гаруй жижиг арлаас бүтнэ. Хамгийн том арал нь Диего Гарсиа арал.

16-р зуунд португалчууд нээсэн ч 1814 онд Английн харьяанд орсон байна. Маврикитай хамтдаа нэг засаг захиргааны нэгжийг бүрдүүлж байсан боловч 1965 онд салгаж, улмаар 1968 онд Маврики тусгаар улс болоход Английн эзэмшилд үлдсэн байна.

Тус олтригт 18-р зуунаас хүн тогтмол амьдрах болж, 20-р зууны дунд үед 2,000 орчим суурин иргэнтэй болоод байв. Тэднийг 1967-1971 онд Маврики руу нүүлгэн шилжүүлсэн аж. 1971 онд АНУ-тай байгуулсан гэрээний дагуу Диего Гарсиа аралд АНУ-ын цэргийн бааз байрлах болжээ. 2007 оны байдлаар Диего Гарсиа арлаас бусад арлуудад хүн оршин суудаггүй.