Шагдаржавын Нацагдорж
Шагдаржавын Нацагдорж | |
---|---|
Төрсөн | Монгол улсын Улаанбаатар хот |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Түүхч, эрдэмтэн |
Шагдаржавын Нацагдорж — БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, түүхч эрдэмтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1951 онд МУИС, 1954 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах институтийг төгсчээ.
1936 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасагт дагалдан суралцагч оюутнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш шинжлэх ухаан, боловсролын байгууллагад Хүрээлэнгийн түүхийн эрдэм, шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тасгийн эрхлэгч, захирал дэд ерөнхийлөгч зэрэг ажил албыг нас эцэслэтлээ 60 гаруй жил хашжээ.
1949-1951 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан байна. Монгол Улсад түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Монголын шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг өргөн цар хүрээтэй явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Түүхийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]Монголын түүхийн чиглэлээр олон арван бүтээл туурвисны дотор
- “Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн”,
- “Халхын түүх”,
- “Монголын феодализмын үндсэн замнал”,
- “Сум, хамжлага, шавь ард”, “Чингис хааны цадиг”,
- “Хубилай сэцэн”,
- “Сүхбаатар” зэрэг даацтай ганц сэдэвт зохиолууд туурвиж,
- Монголын түүхийн нэг, гурав, таван боть зохиолын зохиогч, редактораар ажилласан нэрт түүхч байжээ.
Зохиолч
[засварлах | кодоор засварлах]Зохиолч бөгөөд үргэлжилсэн үг, жүжиг, киноны төрлөөр “Мандухай сэцэн”, “Болор толь” роман, “Сувд, Эрдэнэ хоёр, “Сорилт” зэрэг өгүүллэгийн эмхэтгэл, “Мандухай сэцэн хатан” /4 ангит/, “Ичээнд нь” кино, хэд хэдэн жүжгийн зохиол туурвижээ.
Бусад
[засварлах | кодоор засварлах]Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд орос, англи, герман, франц, хятад зэрэг олон хэлээр хэвлэгдсэн байна.
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- АИХ-ын анхны сонгуулиар 1951 онд депутатаар сонгогдож,
- МАХН-ын XII, XVII, XVIII, МХЗЭ-ийн Х их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
- Дэлхийн түүхчдийн холбооны гишүүн,
- Олон улсын монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч,
- Чингис судлалын төвийн ерөнхийлөгч зэрэг сонгуульт үүрэг гүйцэтгэж байжээ.
Цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]- Түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн - /1954/
- Профессор - /1957/
- ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич - /1961/
- Түүхийн шинжлэх ухааны доктор - /1972/
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал /1946/ - "Д.Сүхбаатарын намтар" зохиолоор
- БНМАУ-ын Төрийн шагнал /1989/ - Мандухай сэцэн хатан киноны зохиолоор
- Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн /1996-12-18.№239/
- Сүхбаатарын одон,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- “Алтан гадас” одон,
- Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
- Шагдаржавын Нацагдорж
- Монголын зохиолч
- Монголын түүхч
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- Монгол Ардын Намын гишүүн
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Монгол Улсын Төрийн шагналтан
- Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
- Сүхбаатарын одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн хүндэт медаль шагналтан
- Улаанбаатарын хүн
- Монголчууд
- 1918 онд төрсөн
- 2001 онд өнгөрсөн