Шөнө
Appearance
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | һүни |
монгол кирилл. | шөнө |
халимаг кирилл. | сө |
Шөнө гэдэг нь нэгэн хоногийн үдшээс үүр гэгээрэх хүртэлх цаг хугацаа, мөн нар тэнгэрийн хаяаны доогуур орсон үе гэж тайлбарлана. Энэ нь өдөр гэдгийн эсрэгцүүлсэн утга юм. Өөрөөр хэлбэл, Нарны гэрэл шууд тусахгүй байх дэлхийн бөмбөрцгийн хагас этгээдэд шөнө болно гэсэн үг. Энэ үед нар нь дэлхийн нэг талд, нөгөө тал нь сүүдэрлэгдсэн байдгаас сүүдэртэй талыг нь шөнө, харанхуй шөнө зэргээр хэлдэг.
Шөнийн цагаар ихэнх амьтан, ургамал унтаж амардаг. Хүн төрөлхтөн эрчимийг эзэмшиж, хиймэл гэрэл гаргаж чаддаг болсноор хүссэн үедээ харанхуй бус гэрэл бүхий орчинтой байх боломжтой болсоноос гадна томоохон хотуудад шөнийн цагаар хөл хөдөлгөөнтэй байдаг болсон.