Эмийн ургамал
Эмийн ургамал нь эм үйлдвэрлэх түүхий эд болдог, эсвэл идвэл хүний биед эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын ерөнхий нэр юм.
Эмийн ургамал, түүний нөлөө
[засварлах | кодоор засварлах]Эмийн ургамал нь ил шархнаас эхлээд өвчин эмчлэх, биеийн эсэргүүцэл сайжруулахаас гадна будаг, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг. Үнэртэн хийхэд хэрэглэдэг төрлүүдийг ерөнхийд нь херб гэж нэрлэнэ.
Хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан туршлагад үндэслэж, эмийн ургамал гэсэн ангилал бүрдэн бий болсон юм. Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал ашигласан эмчилгээ ашиглагддаг билээ.
Орчин үед шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд дээрх баталгаатай бус мэдээллүүдийг судлан, хүний биед эерэг нөлөө үзүүлэх эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байна. Мөн зарим эмийн ургамлыг хүн төрөлхтөн тариалах болжээ.
Ургамал нь нэг байрандаа байдаг тул гадны биетээс хамгаалахын тулд бусдад хор учруулах бодисыг өөртөө агуулах нь элбэг. Энэхүү бодисууд нь өвчин үүсгэгч нянг устгах зэрэг нөлөө үзүүлдэг боловч хүнд бараг нөлөөгүй байх магадлалтай. Иймээс ургамлыг хүн төрөлхтөн эртнээс анагаах ухаанд ашиглаж ирсэн гэж үздэг.
Орчин үеийн анагаах ухаан ба эмийн ургамал
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн анагаах ухаанд эмийн ургамлыг тэр чигээр нь, эсвэл боловсруулж хэрэглэхээс гадна эмийн ургамлаас гаргаж авах органик бодис, түүнтэй адилтгах химийн бодис өргөн ашиглагддаг.