Jump to content

Юрий Антонов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Юрий Антонов

Юрий Михайлович Антонов (орос:- Юрий Михайлович Антонов: 1945 оны 2-р сарын 19-нд ЗХУ-ын ЗСБНУзбек Улсын Ташкент хотод 1945 оны 2-р сарын 19-нд төрсөн) -зөвлөлтийн ба оросын хөгжмийн зохиолч, алдарт эстрадын дуучин, хөгжимчин, яруу найрагч, ОХУ-ын Ардын жүжигчин(1997).

1945 оны 2-р сарын 19-нд Ташкент хотод төрсөн. Эцэг - Михаил Васильевич Антонов (1915-1989), Аугаа эх орны дайны үеэр тэрээр тусгай тэнгисийн цэргийн бригадын офицероор алба хааж байжээ. Эх - Наталья Михайловна Антонова (Литовченко) (1921-2008), Украин, Полтава мужийн Кременчуг хотын оршин суугч байгаад дайны үеэр Ташкент руу шилжин нүүсэн. Зөвлөлтийн Эх орны дайны дараа эцэг нь Берлин хотын зөвлөлтийн хэсгийн захиргаанд ажиллахаар үлдсэн.

Эцэг Антонов Германд алба хаасны дараа Белоруссд цэргийн ангид алба хаах болж гэр бүлээрээ нүүсэн байна. Эх нь жаал хүү Юрийг Минск хотын ойролцоох Молодечно хотын хөгжмийн сургууль оруулаад дараа нь тус хотын Хөгжмийн дээд сургуульд ардын хөгжмийн зэмсэгийн ангид сургасан байна.

1963 онд Хөгжмийн дээд сургуулиа төгсөөд Юрий Антонов Минск хотын Хүүхдийн хөгжмийн сургуульд багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үед эцэг эх нь Минск хотод амьдардаг байв. Дараа нь Беларусийн Улсын Филармонид гоцлол хөгжимчин болсон.

1964 оны 11-р сард тэрээр цэрэгт татагдан, ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх дотоодын цэрэгт алба хааж, цэргийн сайн дурын уран сайханд оролцсон байна. Цэргээс халагдаад тэрээр төрөлх Филармонидоо эргэн ирж, ЗСБНБеларусь Улсын Ардын жүжигчин Виктор Вуячичийн "Тоника" чуулгын хөгжмийн найруулагчаар ажиллаж байжээ.

1969 онд Антоновыг Ленинградын алдартай "Дуулж буй гитарууд" /Поющие гитары/ дуу хөгжмийн хамтлагт урьж, даралтад хөгжимчин хийжээ. Энэ хамтлагт тэрээр анх удаа гоцлол дуучин болсон бөгөөд Юрий Антоновын зохиосон анхны дуунууд болох "Нисэх онгоцны буудал", "Зориг хаана байна?" зэрэг олон дуунууд бүтжээ.

1973 онд "Мелодия" пянзны үйлдвэр Юрий Антонов болон Современник найрал хөгжмийн анхны пянзыг гаргажээ.

1979-1981 онд "Аракс" хамтлагтай хамтран ажилласан нь Антоновт ЗХУ-д алдар нэрийг авчирчээ.

Ю.Антоновын анхны удаан тоглогч том пянз 1981 онд Югославын «Jugoton» фирм гаргасан байна. Дараа нь Зүүн Герман, Польш, Чехословак, Куба зэрэг социалист орнуудад гарч эхэлсэн байна.

Антоновын 1982 онд зохион байгуулсан "Airbus" хөгжмийн хамтлагийн хамт 1984-85 онд "Мелодия" компанид түүний хоёр аварга том дискийг бичсэн - "Мөрөөдөлдөө итгэ" /Поверь в мечту/ ба "Удаан хүлээсэн онгоц" /Долгожданный самолёт/, "Каштаны гудамжинд" /На улице Каштановой/, "Залуу нас минь явж байна" /Уходит молодость моя/ , "Би юунд ч харамсахгүй", "Миний зам энгийн", "Надад гараа өг" /Дай мне руку/ зэрэг шинэ дуунууд оржээ.

Тэрээр Зөвлөлт улсын хамгийн том нэр хүндтэй концертын тайзанд дээр тоглож байсан. Киев - 20 концерт, Ростов-на-Дону - 12 концерт, Москва - 28 концерт, Ленинград-25, концерт тус бүрт 14 мянга орчим үзэгчтэй байжээ.

Аркадий Укупник, Анатолий Алешин, Владимир Матецкий, Евгений Маргулис, Виктор Зинчук, Вадим Голутвин, Михаил Фаинзилберг, Катя Семёнова болон бусад олон алдартай оросын хөгжимчид, жүжигчид Ю.Антоновын удирдсан хөгжмийн хамтлагуудаар дамжин гарсан.

Тэрээр 2008, 2012, 2014, 2015 онуудад "Legends of Retro FM" оросын олон улсын хөгжмийн наадмын тусгай зочноор оролцож байсан.

Юрий Антонов 3 удаа гэрлэж байсан.

  • Анхны гэргий (1968-...) - Анастасия, АНУ-д амьдархаар явсан.
  • хоёр дахь гэргий (1980-...) - Мирослава Бобанович, Югославын иргэн
  • гурав дахь гэргий - Анна, одоо Парист амьдардаг.
    • Охин - Людмила., Францд байгаа
    • Хүү - Михаил (1996), Москвад амьдардаг.