Ямаха Корпораци
Ямаха К.К. | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Кабүшики-гайша (Хувьцаат Компани) |
ISIN | JP3942600002 |
Үүсгэн байгуулагдсан | 1887 он; 1897 оны аравдугаар сарын 12-ноос хойш ХК[1] |
Төв байр | Хамамацү, Япон |
Удирдлага | Такүя Наката (ерөнхийлөгч) |
Ажилчид | 20.228 (2018 он)[2] |
Эргэлтийн хөрөнгө | 433 тэрбум JPY (11,927.9 маш дэлгэмэл MNT) (2018)[2] |
Салбар | Холимог концерн |
Цахим хуудас | www.yamaha.com |
Ямаха Корпораци (японоор ヤマハ株式会社, Ямаха кабүшики-гайша) нь Японы Хамамацүд төвтэй хувьцаат компани юм. Никкэй 225-д жагссан энэхүү холимог концерн нь голчлон хөгжмийн зэмсэг, электроник зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн сацуу бусад үйлчилгээг бас санал болгодог. Гурван хөглүүр бүхий компанийн лого нь хөгжмийн зэмсгийн бизнесийн талбарт хөл тавьсан гэх гарал үүслийн бэлгэдлийн илэрхийлэл юм.
Торакүсү Ямаха нь тус комопанийг 1887 онд үүсгэн байгуулсан ба тэр даруйдаа бүтээсэн анхны хөгжмийн зэмсэг нь хармониум байв.[3] Тус компани нь одооны нэрээ компанийн 100 жилийн ойгоо тэмдэглэх үедээ буюу 1987 оноос өөрчилжээ. Харин охин компаниуд нь Ямаха нэрийг бүр өмнө нь хэрэглэж байсны нэг нь 1955 онд үүсгэн байгуулагдсан Ямаха Мотор Компани юм. Ямаха Мотор нь өнөөдөр бие даасан концерн бөгөөд Ямаха Корпорацийн хувьцааны бараг 10 хувийг эзэмшдэг.[4]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ямаха корпорацийг 1887 онд Торакүсү Ямаха үндэслэн байгуулжээ. Байгуулсан жилээ тэр анхныхаа хармониумыг угсрав. Түүний өмнөхөн тэрбээр Хамамацү дахь америкийн нэгэн дунд сургуулийн хармониумыг засах захиалга авсан аж. Түүнийг засах явц даа тэр хармониумын хийцийг ихэд сонирхсон бөгөөд нэг туслагчийн хамт 36 хоног тус хөгжмийн зэмсэг дээр ажиллажээ.[5] Энэ хугацаанд түүнд тус хөгжмийн зэмсгийг японы бүх дунд сургуульд бий болгох, түүнээ японд үйлдвэрлэх санаа төрсөн байна.[6] Ингээд тэр хармониумтай төстэй нэгэн хөгжмийн зэмсгийн хийцийн зураг гаргаад, түүнээ нөгөө туслагчийнхаа хамтаар бүтээсэн байна. Тэд хөгжмийн зэмсгээ дамнуурганд зүүгээд, Токио дахь шинэ байгуулагдсан консерваторд шалгуулахаар Хамамацүгаас Токио хүртэл бараг 250 километр замыг явган туулж очсон гэдэг байна. Гэхдээ тэдний замын сүүлийн гуравны нэг нь буюу Одаварагаас Токио хүртэл төмөр замтай байв.[6]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ямаха Корпорацийн албан ёсны цахим хуудас, олон хэл дээр
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Corporate Profile yamaha.com
- ↑ 2.0 2.1 Yamaha: Annual Report 2018 (PDF)
- ↑ Vgl. die Zeitleiste zur Produktentwicklung unter Development of Products: By Years yamaha.com
- ↑ Stock Information global.yamaha-motor.com, siehe Principle shareholders.
- ↑ Robert Palmieri (Hg.): The Piano: An Encyclopedia. Routledge, 2004, S. 191.
- ↑ 6.0 6.1 The founder of the Yamaha Corporation: Torakusu Yamaha hamamatsu-daisuki.net
Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ хөгжмийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ тээврийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгж
- Ямаха
- Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж
- Робот үйлдвэрлэгч
- Үлээвэр хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч
- Төгөлдөр хуур үйлдвэрлэгч
- Орган хөгжим үйлдвэрлэгч аж ахуйн нэгж
- Хөгжмийн зэмсгийн маркийн нэр
- Японы компьютерын техник хангамж үйлдвэрлэгч
- Электроник үйлдвэрлэгч
- Дуу бичлэгийн төхөөрөмж үйлдвэрлэгч
- Гитар үйлдвэрлэгч
- Цахилгаан хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч
- Никкэй 225
- Шизүока аймгийн аж ахуйн нэгж
- 1887 онд байгуулагдсан
- Аж ахуйн нэгж
- Түүхий
- Хөгжим
- Технологи
- Тээвэр