Jump to content

Япон хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Япон хэл
日本語 (Нихонго)
Өөрийн нэр[ɲihoŋɡo]
ТархалтЯпон
УгсаатанЯпончууд (Ямато)
Төрөлх хэлтэн
120 сая (2020)[1]
Япон
  • Япон хэл
Эрт хэлбэр
Аялга
Албан ёсны хэрэглээ
Улс
 Япон (де-факто) Палау
(Ангаур)
Томьёолбор
ISO 639-1ja
ISO 639-2jpn
ISO 639-3jpn
Глоттологnucl1643
japa1256  Japanesic
Linguasphere45-CAA-a
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Япон хэл (япон: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд "Албан ёсны хэл" хэмээн заасан байдаг бөгөөд албан хэргийг уг хэлээр хөтөлж, боловсролын салбарт албан ёсоор "Улсын хэл" хэмээн заадаг.

Нийт ярилцагчдын тооны хувьд тодорхой тооцоо байхгүй боловч, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү хүн тус хэлээр ярьдаг хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ. Японд төрж өссөн хүнд Япон хэл нь тэдний эх хэл болдог.

Хэсэг эрдэмтэд өгүүлбэр зүй, дуудлага зэргийг харгалзан үзэж Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг боловч өөр эрдэмтэд онолын шатанд яваа Фүюү хэлний язгуур, Японик хэлний язгуурт хамаарна гэж үздэг (эдгээр нь албан ёсны бус юм).

Япон хэлний авиалбар зүйн хувьд 「っ」「ん」 хоёр авиаг хасаад эгшгээр амилдаг үе нь дуудлагын хувьд чанга дуудагддаг. Мөн хэлний өргөлт нь чанга, нам гэсэн хоёр төрөлд хуваагдана. 

Өгүүлбэрзүйн хувьд алтай язгуурын хэлүүдтэй ижил "Өгүүлэгдэхүүн+Тусагдахуун+Өгүүлэхүүн" гэсэн бүтэцтэй. Хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэх үед өгүүлбэрийн бүтэц өөрчлөгдөхгүй бөгөөд өгүүлбэрт орж буй нэр үг болон үйл үг тогтсон албан ёсны хүндэтгэлийн үгээр солигддог. 

Үгийн сан нь Ямато үг буюу уугуул япон үгнээс гадна хятад хэлээр дамжин орж ирсэн Канго буюу хятад үг цөөнгүй. 20-р зууны сүүлчээс өрнөдийн хэлнүүдээс маш их харь үг орж ирсэн бөгөөд одоо ч нэмэгдэх хандлагатай байна. 

Япон хэл нь бүс нутгаас шалтгаалан маш олон аялгуунд хуваагдана. Дундад зууны үед Киото аялга бүх японы гол аялгуу байсан бол Дундад зууны сүүлээс Эдо аялгууны байр суурь нэмэгдсэн байна. Мэйжигийн их хувьсгалын оргил үед орчин цагийн япон хэл нь Токио уулаар төвлөрсөн аялгуунд суурилснаар өдгөөгийн стандарт баримжаа аялгуу нь бий болсон байна.

Бичгийн хэлийг тэмдэглэх хэрэглэгдэхүүн нь Хятад үсэг (Япон ханз үсгийг багтаана. Он дуудлага болон Күн дуудлагаар хэрэглэнэ), Хирагана, Катакана үсэг бөгөөд япон хэлний гол бичиг үсэг болдог. Эдгээр гурван төрлийн үсгийг нийлүүлэн бичгийн хэлээ тэмдэглэнэ. Япон бичгээр дээрээс доошоо, зүүнээс баруун тийш бичих боломжтой. Үүнээс гадна Латин үсэг (Японоор Рома Жи), Грек үсгийг (Анагаахын салбарт) өргөн биш боловч явцуу хүрээний дунд хэрэглэсээр байна.  

Япон хэлийг Япон улсад албан ёсоор хэрэглэнэ. Японоос бусад улсад, гол төлөв Төв Америк болон Өмнөд Америкын улсууд,  АНУ-ын Хавайн муж улс зэрэг улс руу Япон хүмүүс олноороо нүүснээр тухайн бүс нутгуудад хэрэглэгдэх болсон авч 3 ба 4-р үеэсээ эх хэлээ мартах нь ихэссэн байна. Мөн Японы Эзэнт Гүрний эрх мэдэл дор харьяалагдан байсан Солонгосын хойг, Тайвань, Манжго буюу БНХАУ-ын Манжуурын нутаг, Сахалин зэрэг газруудад япон хэлийг эзэмшсэн иргэд өдгөөг хүртэл япон хэлийг хэрэглэсээр байна.

Дэлхийн олон улсад япон хэлийг суралцагч өсөх хандлагатай байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсад ойролцоогоор 96,000 хүн, Индонез улсад ойролцоогоор 72,000 хүн. Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азид суралцагч хүмүүсийн тоо нийт хүмүүсийн 8 хувийг эзэлж байна. Япон хэлний боловсрол олгодог 128 улс, 8 бүс нутаг байна. 

Wikipedia
Wikipedia
Википедиа: Япон хэлээр
  1. Япон хэл at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access