Абахай хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хун Тайж
清 佚名 《清太宗崇德皇帝朝服像》.jpg
Хаанчлал 1626 – 1643 оны 9 сарын 21
Бүтэн нэр Хятад: Aixin-Jueluo Huáng Tàijí 愛新覺羅皇太極
Манж: Hong Taiji hala-i Aisin-Gioro
Төрсөн 1592 оны 11 сарын 28
Нас барсан 1643 оны 9 сарын 21
Оршуулсан Жаолин
Өмнөх хаан Нурхачи
Дараагийн хаан Эебээр Засагч хаан
Хань Сяодуанвэн
Сяожуанвэн
Хааны удам Хоогэ, Хунтайж Су
Логэ
Гэбохуй
Ебусу
Сосэ
Гаосэ
Чаншу
Фулин, Эебээр Засагч хаан
Таосэ
Бомбогор
Хааны овог Айсин Гиоро
Эцэг Нурхачи
Эх Сяоцигао
Сүмийн цол Чин улсын эзэн хаан
清太宗
Оны цол 1627 - 1636 - Tiāncōng 天聰
1636 - 1643 - Chóngdé 崇德

Абахай (Монголчууд Амбагай сэцэн хаан гэдэг) бол Манжийн Умард Алтан улсын хоёр дахь хаан бөгөөд Нурхачи хааны хүү юм. Түүхийн судар бичгүүдэд голдуу Хун тайж хэмээх нэрээр дурдагддаг. Манж нар улсаа байгуулсны дараа Мин улсыг эзлэх бодлого явуулж байв. Гэвч энэ бодлогод нь Монголчууд тээг болох болжээ. Монголын Их хаан Лигдэн хаан нийт Монголчуудыг нэгтгэх төрийн бодлого явуулж байсан ба түүний эсрэг өмнөд Монголын ноёд тэмцэлдэж байв. Өмнөд Монголын ноёд Лигдэнг эсэргүүцэхийн төлөө Нурхачийн үеэс Манжтай холбоотон болох бодлого барьж байлаа. Харин Нурхачи Лигдэнг дарж, өмнөд Монголын ноёдыг өөртөө дагаар оруулах бодлого барьж байсан юм. Абахай хаан Нурхачийн бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монголын талаарх түүний бодлогыг улам боловсронгуй болгожээ. Жишээ нь: Нурхачи хааны үед Манжтай холбоотон болсон Монгол ноёдын ихэнхи хэсэг нь холбоотны тангарагаасаа няцаж, урвах явдал их гардаг байжээ. Харин Абахай хаан Монгол ноёдыг тавьсан тангарагтаа үнэнч байхыг шаардаж, тангарагаа зөрчвөл шийтгэж байхаар болсон ажээ. Үүний үр дүнд Манж, Монголын цэрэг Лигдэн болон Мин улсын эсрэг довтлох явдал тогтмол болов. Умард Алтан улсын Нурхачи хааны үед Лигдэн Мин улстай холбоотны гэрээ байгуулж, Мин улсын хилийг Манжийн довтолгооноос хамгаалах болсон ба үүнийхээ төлөөсөнд Мин улсаас жил бүр 13000 лан мөнгө авдаг байсан ажээ. Абахайн үед Манж нарын Мин улс руу хийх довтолгоон ширүүссэн тул Мин улс Лигдэнд жил бүр 81000 лан мөнгө өгдөг боллоо. 1630-аад онд Абахай хаан өмнөд Монголын зарим ноёдтой хамтран Лигдэнгийн эсрэг тэмцсэн бөгөөд улмаар 1632 онд Лигдэнг довтлоход Лигдэн Хөх нуур руу ухарчээ. Манжийн цэрэг Лигдэнг нэхэж, Түмэдийн нутагт байсан Байшин (одоогийн Хөх хот) хотыг шатаасан байна. Лигдэн хаан Хөх нуур руу ухарч яваад 1634 онд нас баржээ. Түүний эхнэр, хүүхэд, харъяат албатыг Манж нар хураан авч, захиргаандаа оруулав. Түүний дараа 1636 онд өмнөд Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж, Манжийн хаан Абахайг Монголын хаанд өргөмжилсөн байна. Абахай Умард Алтан улсын нэрийг Цинь хэмээн өөрчилж, Тэнгэрийн сэцний хэмээх оны цолоо Дээд эрдэмтийн хэмээн халжээ. 1643 онд Абахай хаан нас баржээ. Зарим эх сурвалжид түүнийг хордуулсан гэдэг ажээ. Тэрээр албан ёсны гурван хатантай байсан бөгөөд тэдгээр нь бүгд Монгол хүмүүс байжээ.