Адиже гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адиже гол
Газрын зураг
Режиа нуур

Адиже гол (итал. Adige) нь Италийн хойд хэсгээр урсч, Адриатын тэнгист цутгадаг, Италид уртаараа 2-т орох гол юм. 409км урттай. Усаа цуглуулах талбай нь 12,100км² бөгөөд энэ нь По, Тибр голуудын дараа орох үзүүлэлт юм. Герман хэлээр Этч (Etsch), латин хэлээр Адич (Adiç) гэнэ.

Австри, Швейцарийн хилийн ойролцоо Альпын нурууны Режиа оргилын орчимд Веноста амаас эх авч, өмнө тийш урсч байгаад тал газарт гарч ирэн, По голын дагуу урсгалаа зүүн зүгт өөрчлөн урссаар Адриатын тэнгист цутгана.